Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ
Мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ

Эрхэм админBy Эрхэм админ11/10/2021Updated:12/03/2021Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах сарын аяны хүрээнд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай утсыг хэрхэн ажиллуулж байгаа талаарх зөвлөлдөх уулзалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/ санаачлан зохион байгууллаа. Тус уулзалтад НЭМГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга Л.Зэндмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Э.Мөнхгэрэл,  Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны менежер Э.Эрдэнэчимэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баярмаа болон сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцов. Уулзалтаар “Ковид-19” халдварын цар тахлын хариу арга хэмжээнд яаралтай дуудлага хүлээн авах, зөвлөгөө өгөх 119 утсыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнд зориулсан www.duudlaga.mn сайттай холбож, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан юм.

Оролцогчдын зүгээс www.duudlaga.mn-ээр дамжуулан сонсгол, хэл яриан бэрхшээлтэй хүнд тусламж, үйлчилгээг үзүүлэх, боломжтой мэдээллийг хүргэх, 119 утсанд нийтлэг ирдэг асуултын хариултыг бичсэн гарын авлагаар дохионы хэлмэрчээр уншуулсан видео шторк бэлтгэн хүргэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Мөн зайнаас зөвлөн туслах www.duudlaga.mn сайтын операторуудад “Ковид-19” цар тахалтай холбоотой нийтлэг ирэх асуултыг эрэмбэлэх, энгийн асуултад хариулах тусгайлсан сургалтад хамруулах зэрэг тодорхой шийдэлд хүрсэн үр дүнтэй уулзалт болов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.