Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Баяжуулагчид, Монгол-Оросын найрамдлын сард зориулан мод тарилаа
Мэдээ

Баяжуулагчид, Монгол-Оросын найрамдлын сард зориулан мод тарилаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/03/2021Шинэчилсэн:12/04/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны уламжлалт өдрүүдийн нээлт өнөөдөр Баяжуулах үйлдвэр дээр боллоо. Энэ удаагийн найрамдлын өдрүүд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн хамт олон “Орос мэргэжилтнүүдийн ногоон төгөл” байгуулах санаачилга гарган, төгөлдөө анхны модоо тарив.  Мод тарих үйл ажиллагаанд Баяжуулах үйлдвэрт ажиллаж байгаа ОХУ-ын мэргэжилтнүүд, шинээр ажилд орсон залуу ажилтнууд оролцлоо. Мөн тус цехээс найрамдлын өдрүүдийн хүрээнд “Монгол Улс ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил-Эрдэнэт үйлдвэр” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, Орос мэргэжилтнүүдийн дунд “Миний мэдэх Монгол орон” гэрэл зургийн уралдаан, “Бидний хөрш ОХУ” орос дуу, шүлгийн өдөрлөг зэрэг олон талт ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Манай улс Монгол-Оросын найрамдлын сарыг 1952 оноос анх зохион байгуулж ирсэн бол 2010 оноос хоёр орны “Найрамдлын өдрүүд” нэртэйгээр тэмдэглэх болсон юм.  Хоёр орны найрамдалт харилцааны үр шимээр сүндэрлэн боссон Эрдэнэт үйлдвэр эл өдрүүдэд өндөр ач холбогдол өгч, жил бүр өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ жилийн хувьд ч цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан уламжлалт арга хэмжээ зохион байгуулж, орон нутаг болон үйлдвэрийн хэмжээнд болох үйл ажиллагаанд уурхайчдаа оролцуулах, шагнаж урамшуулахаар төлөвлөсөн гэж Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн албаны Тэргүүлэх мэргэжилтэн Т.Тунгалагтамир ярилаа.

Эрдэнэт үйлдвэр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.