Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Хүний нөөцийн мэргэжилтнүүд аудиторын чиглэлээр суралцлаа
Мэдээ

Хүний нөөцийн мэргэжилтнүүд аудиторын чиглэлээр суралцлаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/12/2021Шинэчилсэн:12/04/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, зөвлөх үйлчилгээний “Глобал талент менежмент” компанитай хамтран хүний нөөцийн багц стандарт хэрэгжүүлэх ажлын хүрээнд ээлжит сургалтаа зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтын зорилго нь хүний нөөцийн мэргэжилтнүүдийг тус стандартын шаардлагад нийцүүлэн дотоод аудитороор бэлтгэхэд чиглэсэн байна. Сургалтын онцлог, үр дүнгийн талаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд ярихдаа, “Хүний нөөцийн багц стандарт нэвтрүүлэх ажлын нэг хэсэг нь аудиторын чиглэлийн сургалт юм. Сургалт дөрвөн өдрийн турш үргэлжилж, үүнд үйлдвэрийн газрын 15 хүний нөөцийн мэргэжилтэн хамрагдлаа. Энэ сургалт их онцлогтой. Тухайлбал, онолын мэдлэгээс гадна дадлагын ажлыг бодитоор буюу  Эрдэнэт цогцолбор дээд сургууль дээр хүний нөөцийн аудит хийлгэсэн. Өөрөөр хэлбэл, сургалтад оролцогчид баг болон хуваагдаж, стандарт  тус бүртээ аудитын дүгнэлт гаргаж, танилцууллаа. Аудитор хүн яаж ажиллах ёстой вэ гэдгийг бодит амьдрал дээр харуулснаараа ач холбогдолтой болсон” гэж онцлов. Сургалтыг  “Глобал талент менежмент” компанийн сургагч багш нар удирдаж, хамрагдсан хүний нөөцийн мэргэжилтнүүдэд “Дотоод аудитор”-ын гэрчилгээ гардууллаа.

Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 стандартыг  Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн 5 дугаар сард нэвтрүүлж эхэлсэн. Харин энэхүү багц стандарт нь 10 дугаар сарын 13-ны өдөр Үндэсний стандарт болж, батлагдсан аж. Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтад хамрагдсанаар үндэсний хэмжээнд хэрэгжиж буй стандартын хамгийн анхны аудиторууд болсныг зохион байгуулагчид ярив. Түүнчлэн “Бид зөвлөх үйлчилгээний хүрээнд болон Дэлхийн стандартын өдөр, Үндэсний стандартын 7 хоногийг тохиолдуулан сургалтаа зохион байгууллаа. Сургалтаар стандартын M1,M2 модуль хичээлүүд орсон.  Мөн тус үйлдвэрийн онцлогт нийцүүлэн 7 стандартыг боловсруулсан. Энэ хүрээнд долоон ажлын хэсэг байгуулж, багц стандарт нэвтрүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах талаар зөвлөмж хичээл сонслоо. Хамгийн гол нь дотоод аудиторууд бэлтгэх сургалт явуулсан. Дотоод аудиторуудаа бэлдэхдээ дасгал, дадлагуудаа бодит байдлаар зохион байгуулсан нь үр дүнтэй боллоо. Олон улсын стандартаар дотоод аудиторуудыг анх удаа бэлдэж буйг хэлэх нь зүйтэй” гэж “Глобал талент менежмент” компанийн Гүйцэтгэх захирал Ю.Наранцацрал онцолсон юм. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хүний нөөцийн багц стандарт хэрэгжүүлэх ажлыг цаашид эдгээр дотоод аудиторууд зөвлөмжийн дагуу хариуцан ажиллах юм байна. Ингэснээр ISO 30400 стандартыг  олон улсад баталгаажуулах боломж бүрдэх ажээ.

Эрдэнэт үйлдвэр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.