Их засаг их сургуулийн эзэн Д.Ням-Осор хүү, охин хоёртой. Том хүү Н.Учрал нь өдгөө УИХ-ын гишүүн болж, хоёр дахь удаагаа сонгогдоод буй.
Тэрээр тэтгэвэрийг өвлүүлэх асуудлыг хамгийн их ярьдаг бөгөөд монголчуудын “хайртай” гишүүдийн нэг.
Харин охин Н.Ундрал нь өдгөө МҮОНРТ-ийн нүүр царай болсон. Өдгөө 33 настай тэрээр одоогоос 10 гаруй жилийн өмнө мисс Ч.Содтуяагийн экс нөхөр А.Чингүүнтэй романс үүсгэж өдгөө хоёр хүүхдийг нь төрүүлээд буй.

А.Чингүүн загварын ертөнцөд ороод удаагүй байхдаа өөрөөсөө дөрвөн насаар эгч, тухайн үеийн эрчүүдийн харааг булаадаг байсан монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Ч.Содтуяаг өөрийн болгож явсан түүхтэй.
Дундаасаа Содонгоо охиноо төрүүлсний дараа А.Чингүүний ааш хувирч ар х и сарха д хүртэх болж, Д.Ням-Осор гуайн бага охинтой романс үүсгэх болсныг тухайн үеийн хэвлэлүүд бичиж байв. 
Мэдээж боловсрол өндөртэй гэр бүл болох Д.Ням-Осор гуайнх хүргэн охин хоёрынхоо явдлыг эсэргүүцсэн нь мэдээж. Гэвч эцэст нь охиныхоо сонголтыг хүндэтгэж А.Чингүүнийг хүргэнээ болгосон.
Харин А.Чингүүн өдгөө өөрийнхөө мах цусны тасархай С.Содонгоо охиноо ор тас мартсан гэдэг.
Өөрийг нь өвчсөн мэт дууриасан Содонгоо охин өдгөө ээжтэйгээ хамт АНУ-д амьдарч байна.


