Өөрийн бодолдоо бат зогсдог, үснийхээ засалтыг ч өөрчлөх дургүй ая зохиогч Б.Ангирмааг янзын эмэгтэй гэх нь бий.

Xүмүүс үр удмаа үлдээж, ганц бие бүсгүйчүүд нөхөрт гарахыг мөрөөддөг бол тэр ажиллахын төлөө амьдардаг гэж итгэл дүүрэн хариулдаг.
Цаг хугацаа өнгөрсөн ч бүсгүйн сэтгэл нялхарсан ч Б.Ангирмаа хэвээрээ байх юм.
Түүнийг босго өндөртэй, зарчимч эмэгтэй гэдэг. Pок попын “төмөр хатагтай” гэгддэг Б.Ангирмаа өдгөө 53 настай ч хүний хань болоогүй, хүүхдийн ээж болоогүй.
Сайхан Dyrberg/Kern брэндийн нүүр царай болсон тэрээр шалгуур өндөртэй нэгэн бөгөөд өөрийнхөө тархинаас дээш хүнтэй байхыг хүсдэг аж.
Түүнд зүгээр нэг амьдрал хамт туулах хүн хэрэггүй гэдгээ ч өөрөө илэрхийлдэг.
Эхнэр болоогүй, ээж болж үзээгүй тэрээр дөрвөн зээтэй гэнэ шүү. Учир нь түүний бүтээсэн “Киви” хамтлагийн гишүүдээс төрсөн хүүхдүүдийг өөрийнхөө зээ хэмээн хүлээн зөвшөөрдөг гэнэ.
Тиймдээ ч, тэдэндээ зориулж цагаан сар хийдэг болсон бөгөөд хааяа харж өгч эмээгийн үүргээ гүйцэтгэдэг гэсэн шүү.


