Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Харьяа агентлагийнхан нийслэлтэй харилцах хороодын “гүүр” болж байна
Фото

Харьяа агентлагийнхан нийслэлтэй харилцах хороодын “гүүр” болж байна

coolНийтэлсэн: cool04/06/2018Шинэчилсэн:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Баянгол дүүргийн Засаг дарга болон хороодын Засаг дарга нартай өнөөдөр уулзлаа. Тус арга хэмжээнд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон НЗДТГ-ын холбогдох хэлтэс, нийслэлийн харьяа агентлагуудын удирдлага оролцсон. Уулзалтын хүрээнд хороодын Засаг дарга нарт “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн төлөвлөгөө болон 2018 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийг НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, “Манай хороо-Миний гудамж” аянтай холбоотой мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн О.Оджаргал, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж буй ажлын танилцуулга, дүүргийн Засаг дарга нар энэхүү ажилд ямар үүрэг оролцоотой ажиллах талаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн явцын талаар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг нар мэдээлэл өгөв.

Хорооны Засаг дарга нарын үйл ажиллагааг дэмжих, хороо НЗДТГ-ын хоорондох ажлын уялдааг бий болгох зорилгоор нийслэлийн харьяа агентлагуудын дарга нарыг хороо бүрт хуваарилж ажиллуулж байна. Агентлагийн дарга нар хороодод хэрхэн ажилласнаа Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж байгаа билээ. Энэ талд хороодын Засаг дарга нар баяртай байгаагаа илэрхийлж, өөрийн хороог хариуцсан агентлагийн дарга нартай уулзалт зохион байгуулан ажлын төлөвлөгөө гаргаснаа хэллээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр “2017 оныг Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарлаж ажиллаад олон зүйлийг хийсэн. Онцлоод хэлбэл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-д өргөн барьсан. Тус хуульд маш чухал заалтуудыг оруулж өгсөн. Дүүрэг, хороод өөрсдийн биеэ даасан нөхцөлийг бүрдүүлж, санхүү эдийн засгийн хувьд хараат бус эрх мэдлийг өгөх асуудлыг тусгасан. Ингэснээр цаашид Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд нэлээн хувь нэмэр болох юм. Уг хуультай холбогдуулан нийтдээ 12 хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг өргөн барьсан. Мөн Нийслэлийн Засаг дарга 2018 оны эхний өдрийн захирамжаараа “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд иргэдийн оролцоонд тулгуурлан үйл ажиллагааны төлөвлөлтөнд анхаарч байна. Та бүхнээс ирж буй санал, санаачлага, холбогдох агентлагтай хамтраад хийж буй ажлын төлөвлөгөөний дагуу бид эргээд гүйцэтгэлээ харна. Хамгийн гол нь та бидний хамтын ажиллагаа үр дүнтэй байх ёстой. Иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулсан байх ёстой юм” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.