Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Үндэсний компаниуд нийслэлийн хаврын бүтээн байгуулалтыг дэмжиж, газраа чөлөөллөө
Фото

Үндэсний компаниуд нийслэлийн хаврын бүтээн байгуулалтыг дэмжиж, газраа чөлөөллөө

coolНийтэлсэн: cool04/06/2018Шинэчилсэн:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн 2018 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас 90 бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлээд байна. Уг 90 бүтээн байгуулалтын ажлын трасст 1902 нэгж талбарын 216 га газар өртсөн бөгөөд суурин болон хээрийн судалгааг бүрэн гаргасан.

Энэ онд хэрэгжүүлэх улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийг 2017 онд эхлүүлсэн бөгөөд үүнээс Замын цагдаагийн уулзвар орчмын олон түвшний огтлолцол бүхий гүүрэн гарц болон Гачууртын уулзвараас Налайх Чойр чиглэлийн 20.9 км авто замын ажлыг дурдаж болно.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийгдэх Замын цагдаагийн уулзвар орчмын олон түвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажлын трасст нийт 22 нэгж талбар өртсөн. Уг замын нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдүүдээс “Шунхлай” болон “Жаст” групп ХХК-ийн шатахуун түгээх станц, “Оддын хотхон” СӨХ зэрэг 20 иргэн, аж ахуйн нэгж газраа чөлөөлж авто замын байгууламж болон инженерийн шугам сүлжээний шилжүүлгийн ажлуудыг гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангажээ.

Харин Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын трасст нийт зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар (ТҮЦ, павильон, чингэлэг, хашаа хайс), 60 гаруй самбар өртөж байснаас зөвшөөрөлгүй 38  нэгж талбар 60 сурталчилгааны самбарыг албадан чөлөөлж, газрын эзэмших болон өмчлөх эрхтэй 82 нэгж талбараас иргэдийн оролцоо, идэвх санаачлагын дэмжлэгтэйгээр 53 нэгж талбарыг нөхөн олговоргүй чөлөөлөөд байна.

Нийслэлийн Газрын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Д.Энхтөр  “2018 онд улс нийслэлийн хөрөнгө оруулалтаар 90 ажил хийгдэнэ. Иргэдийн хувьд бүтээн байгуулалтын ажлыг маш их дэмжиж байгаа. Жишээлбэл, Налайх дүүргийн 20.9 км замд нийт 181 иргэн аж ахуйн нэгж өртсөнөөс одоогийн байдлаар 100 хувь газраа чөлөөлсөн. Дээрх иргэдийн 29-т нь нөхөн олговор олгосон бөгөөд бусад нь сайн дураараа газраа чөлөөлж өгсөн.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийгдэх Замын цагдаа орчмын олон түвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын нөлөөлөлд нийт 22 нэгж талбар өртсөн. Үүнээс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 17, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 3 нэгж талбар өртсөн. Нийт 20 нэгж талбар нь газраа чөлөөлж автозамын байгууламж болон инженерийн шугам сүлжээний шилжүүлгийн асуудлыг гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангасан. Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-тай зөвшөлцөх шатандаа явж байгаа. Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин  ажиллаж байгаа аж ахуйн нэгж, иргэддээ талархал илэрхийлье” гэлээ.

Энэ оны хаврын бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд өртсөн үндэсний компаниуд Улаанбаатар хотын хаврын бүтээн байгуулалтыг дэмжиж, газраа чөлөөлж буйд холбогдох албанаас талархал илэрхийлж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.