Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»19 дүгээр сургуулийн барилгыг шинээр барина
Фото

19 дүгээр сургуулийн барилгыг шинээр барина

coolНийтэлсэн: cool04/17/2018Шинэчилсэн:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл болон бусад албаныхан 19 дүгээр сургуулийн сурагчдыг түр шилжүүлэн суралцуулах асуудлаар 42 дугаар сургуулийн захиралтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Улсын төсөвт 2018 онд нийт 34 сургуулийг шинээр барих буюу өргөтгөх ажлыг тусгасан. Энэ ажил 2018-2019 он дамжин хэрэгжих юм. Ашиглалтын шаардлага хангахгүй сургуулийн барилгыг буулгаж шинээр барих ажил төслийн хүрээнд хийгдэнэ. Тус ажлыг эхлүүлэхийн өмнө суралцагчдыг хэрхэн хоцрогдолгүйгээр үргэлжлүүлэн сургах вэ гэсэн асуудал бидний өмнө тулгардаг. Энэ жил Баянгол дүүргийн хэмжээнд 19 дүгээр сургууль болон гурван цэцэрлэгийг буулгаж шинээр барих ажил өрнөнө. Өнөөдрийн байдлаар 19 дүгээр сургуулийн барилгыг буулгаж шинээр барихын тулд тус сургуулийн 500 орчим хүүхдийг 42 дугаар сургуульд түр шилжүүлэн суралцуулах асуудлаар холбогдох албаныхантай уулзаж шийдвэрлэлээ. Нийслэлийн хэмжээнд хоёр жилийн өмнө 34 сургууль гурван ээлжээр хичээллэж байсан. Өнгөрсөн онд 10 гаруй сургуулийн байрыг шинээр барьж, өргөтгөл хийсний үр дүнд өнөөдрийн байдлаар дээрх тоо 20 болж буурсан” гэв.

19 дүгээр сургуулийн захирал Р. Өлзийбаяр “19 дүгээр сургуульд нийт 1300 гаруй хүүхэд суралцдаг. Бага сургуулийн байранд 800 гаруй, дунд ахлах ангийн сурагчдын байранд 500 орчим хүүхэд суралцдаг. Дунд ахлах ангийн хүүхдүүд суралцдаг байр 1956 онд баригдсан. Энэ жил тус барилга ашиглалтын шаардлага хангахгүй байгаа учраас буулгаж шинээр барихаар болсон. Ингээд манай сургуулийн 15 бүлэг 42 дугаар сургуульд түр шилжин суралцахаар болоод байна. Тус асуудлыг шийдвэрлэж өгсөн холбогдох албаныханд баярласнаа илэрхийлэе” гэлээ.

42 дугаар сургуулийн захирал Ц.Даваадоо “Боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийгдэж, 19 дүгээр сургууль хичээлийн шинэ барилгатай болох гэж байгаад баяртай байна. Бид бие биедээ туслах хэрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд мөн 19 дүгээр сургуульд суралцдаг гэсэн судалгаа бий. Тиймээс манай сургуулийнхан сургалтын нэг байрыг чөлөөлж 19 дүгээр сургуулийн хүүхдүүдийг сургалтад хамруулах бодолтой байна” гэсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.