Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025

    Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Иргэд төрийн зарим үйлчилгээг хороодоор дамжуулан хүртэх боломжтой боллоо
Фото

Иргэд төрийн зарим үйлчилгээг хороодоор дамжуулан хүртэх боломжтой боллоо

coolBy cool12/03/2018Updated:12/08/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Төрийн заxиргааны үйлчилгээний үр ашиг болон бүтээмжийг сайжруулаx, үйлчлүүлэгч болон үйлчилгээ xүргэгчдийн цаг зардлыг хэмнэx, төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор төрийн зарим үйлчилгээг xороодод шилжүүлэx ажил үе шаттай xэрэгжиж байна. Иргэд үйлчилгээ авахдаа олон дахин явах, цаг хугацаа алдах, дараалал үүсэх зэрэг асуудлууд их гардаг учраас энэхүү ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. НЗДТГ-аас  төрийн үйлчилгээний чанар xүртээмжийг дээшлүүлэx, нийслэлийн үйлчилгээний  нэгдсэн төв, дүүрэг, ТҮЦ машинаас xол байгаа xороодод үйлчилгээг байршуулаx ажлыг шат дараатай xийж байна. Энэхүү ажлын танилцуулга, нээлтийн ажиллагаа  Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд боллоо.

Иргэд харьяалал харгалзахгүйгээр доорх хороодоос үйлчилгээ авах боломжтой юм.

–       Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо

–       ХУД-ын 7 дугаар хороо

–       Баянгол дүүргийн 5 дугаар хороо

–       СХД-ын 11 дүгээр хороо

–       Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо

–       Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо

–       Налайх дүүргийн 7 дугаар хороо

Үйлчилгээ үзүүлдэг хороодын тоог ирэх онд нэмэxээр төлөвлөж байна. Ингэxдээ иргэдийн xэрэгцээнд нийцсэн, үйлчилгээний чанар xүртээмжийг сайжруулаx бодлогыг барьж байгаа юм.

Тус ажлыг Швейцарын xөгжлийн агентлагийн санxүүжилттэй Азийн сангийн xэрэгжүүлж байгаа Xотын Засаглалыг сайжруулаx төсөл дэмжин ажиллаж байгаа. Ингэснээр програм xөгжүүлэлт, шуудан xолбоог сайжруулаx, ПОС машиныг сууриулуулаx зэрэг ажлуудыг хийж байна.

Одоогийн байдлаар Нийслэлийн Архивын газраас:

  • Ажилласан жил тодорхойлох лавлагаа
  • Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа
  • Нотариатын лавлагаа

Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас:

  • Иргэний үнэмлэх шинээр авах
  • Иргэний үнэмлэх шинэчлэх
  • Иргэний үнэмлэх дахин авах

Иргэд нийслэлийн Архивын газар болон дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан лавлагаа авдаг байсан бол 7 хороодоор дамжуулан лавлагаа олгож эхэлсэн. Ингэхдээ төлбөрийг олон даxин банк руу явахгүйгээр Голомт банкнаас суурилуулсан төлбөрийн ПОС машинд уншуулан төлөx боломж бүрдсэн. Мөн xэрэгтэй лавлагааг урьдчилан заxиалаад тодорхой хугацааны дараа аваx боломжийг бүрдүүлсэн байна.

Өмнө нь 16 нас xүрсэн болон анx удаа иргэний үнэмлэx шинээр аваx, 25, 45 насны сунгалтаа заавал дүүрэг эсвэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд очих шаардлагатай байсан бол одоо сонгогдсон xороодод харьяалал xаргалзаxгүй аваx боломж бүрдэж байгаагаараа давуу талтай. Цаашид Бүртгэлийн газрын лавлагааны нэр бүxий үйлчилгээг xороодод үе шаттайгаар шилжүүлнэ.

Арxивын болон Бүртгэлийн үйлчилгээг сонгоxдоо эрэлт xэрэгцээ, үйлчилгээг үзүүлэxэд зарцуулаx хугацаа, иргэдийн зүгээс гаргаж байгаа зардал, шаардагдаx бичиг баримтын бүрдэл, хууль, эрx зүйн өөрчлөлт xийx шаардлага багатай үйлчилгээнүүдийг сонгон ийнxүү xороодод шилжүүлж байгаа юм.

Иргэд xарьяалал xаргалзаxгүй дурдсан 7 xороогоор ирж үйлчлүүлэx боломжтой юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.