Ө.Тэгш-Очир украин эхнэртэй бөгөөд хоёр хүүхдийн хамт тус улсад амьдардаг.
Тэрээр Украинд суугаа бусад иргэдийн адил эх орондоо ирэх хүсэлт гаргасан ч Монгол Улсын зүгээр эхнэр, хүүхдийг нь авах боломжгүй талаар мэдэгджээ.
Энэ талаар түүний ойрын эх сурвалж “Украины Харьков хотод байгаа Тэгш-Очир дүү зурвас үлдээжээ. Одоо тэнд шөнө болж байна. Тэд метронд нуугдаж байгаа учир сүлжээ барихгүй байгаа юм байна.
Панда буюу Тэгш-Очир маань Эрдэнэт хотод төрж өссөн, бүжгийн Оникс хамтлагийн ахлагч, Украин эхнэртэй, хоёр хүүтэй. Өвөө нь манай Эрдэнэтийн зохиолч яруу найрагч Содномдоржоо гуай юм. Эхнэр, хүүхдүүдийг нь манай улс авахгүй гэсэн гэнэ. Хэрэв эхнэр, хүүхдийг минь авахгүй бол үлдэхээс өөр яахав, эхнэр хүүхдээ орхиод яаж явах билээ, хэзээ үхэх бол гэсэн айдастай байна гэлээ.
Хэрэв иргэдээ авчрах боломж байвал Гадаад хэргийн яам өгөөмөр сэтгэл гаргаад, Тэгшээ дүүг минь эхнэр, хүүхдүүдтэй нь авчирч, гэр бүлийнхэнтэй нь эсэн мэнд уулзуулж өгөхийг хүсч байна” хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.