Цагдаагийн дүрээр анхлан дэлгэцийн урлагт цойлон гарч ирсэн жүжигчин Д.Хосбаяр өдгөө “Найз”, “Хайрын эрэлд”, “Ус дээшээ урсдаг” “Эхнэрийн эрэлд” зэрэг 10 гаруй дэлгэцийн бүтээлд дүр бүтээсэн чадварлаг жүжигчин болжээ.
Гурван хүүгийн аав жүжигчин залуу амтьдрал сайн аав хэмээн ойр дотныхон нь ихэд үнэлдэг юм билээ.
Тоглосон дүр бүхэн нь гүндүүгүй бөгөөд хээгүйхэн монгол эрийн сайн чанарыг цухалзуулах бөгөөд аль болох өөртэйгээ ойр дүр бүтээдэг нь түүний дүр сайн амидхад хүргэдэг биз.

Тэрээр СУИС-ыг 2005-2009 онд дүүргэж 2010 оноос УДЭТ-т дагалдан жүжигчнээр ажиллаж байжээ. Тэр хугацаандаа Виктор Хюгогийн “Парисийн дарь эхийн сүм”, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”, Д.Намдагийн “Жаргалт эх Оролмаа” зэрэг тухайн үед тоглогдсон жүжигт туслах болон олны хэсэгт тоглож байв.




