Фантастик хамтлагийн жүжигчин М.Баярбат хэзээнээс хүүхнүүдийн хvсэмжит залуу байсан.
Оюутан байхдаа анхны амьдралаа зохион охин, хүү хоёртой болсон тэрээр эхнэрээ төрхөмд нь буцааж, удтал ганц бие аавын амьдралаар амьдарч байв. Харин хэдэн жилийн өмнө “37-р точка” цувралд тоглох үедээ олон жил хүсэн хүлээсэн хайраа олсон гэдэг.
Түүний хоёр дахь амьдралын эзэн болсон энэ бүсгүйг Азжаргал гэдэг бөгөөд жүжигчин залууд аз жаргалыг жинхэнэ утгаар нь мэдрүүлж, сэтгэл зүрхийг нь булаасан гэдгийг уншигчид андахгүй.
Цэл залуухан насандаа хоёрын хоёр хүүхэдтэй олны танил ганц бие аавын хайрыг хүлээн зөвшөөрч, хойд ээж болох сонголт хийсэн Азжаргал бүсгүй М.Баярбатад өнгөрсөн жил бага хүүхдийг нь төрүүлж өгсөн. Хайртай залуугийнхаа хойд, урд амьдралыг байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн Азжаргал бүсгүйд М.Баярбат хамаг байдгаа барьдаг гэсэн шүү.