Саяхан “Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан дуучин Э.Чулуунчимэг нь өөрийн бие даасан “Гоо ялдам” тоглолтоо хийж, фэнүүдээ баярлуулав.
Гялгар гялтгар, хоолой, царай зүс, бие хаагаараа зохиолын дууны ертөнцөд шинэ стандарт тогтоосон бүсгүй үнэхээр ч гоо ялдам төрхийг олжээ.
Сайхан хүүхнийг янз бүрийн хов жив, сайн саар мэдээлэл чимдэг нь олны танил байхын нэг хэсэг.
Э.Чулуунчимэг магтаал зэмлэл аль алийг нь даахын зэрэгцээ ийн тоглолтоо олон түмэнд өргөлөө.
Ялдам бүсгүй үзэгчдийн хайртай дуучин гэдгээ батлав.Түүний фэнүүд UB Palace дүүргэсэн юм.
Түүний тоглолтын зургаас сонирхье.