Монголын зохиолын дууны ертөнцөд өөрийн уран дуулалт, хөөрхөн төрх, дэлдэн чихээрээ танигдсан уран бүтээлч бол дуучин Р.Дэлгэрмаа. Увс нутгаас гаралтай тэрээр хэдийнээ 40 насны босго алхсан бөгөөд “хүний”, өөрийн нийлсэн хоёр хүүтэй. Сүүлийн үед шинэ уран бүтээл гэхээсээ илүү бизнесийн салбарт хүч үзэх болсон тэрээр чамгүй сайн хөтлөгч гэдгээ “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгээрээ харуулж амжсан.
Дуучин бүсгүйн хувьд зүгээр нэг бизнес хийхээс илүү “том”-ыг нь барьж авах дуртай. Өнгөрсөн хөл хорионы хоёр жилд хотод ойрхон газар аван, тус газар дээрээ пентхаус сүндэрлүүлж борлуулж байсан тэрээр энэ удаад уул уурхай, тээврийнхнийг онцолжээ. Өөрөөр хэлбэл, тэрээр том оврын автомашин, механик тоног төхөөрөмж борлуулж эхэлсэн бололтой.
Ташрамд дуулгахад, дуучин бүсгүй хоббигоороо coffee shop ажлуулдаг юм билээ.