Өчигдөр /2022.02.28/ Төрийн ордонд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын үндэсний спортын хороо Төрийн ордонд “Үндэсний спортын анхдугаар их чуулган” зохион байгуулагдсан. Чуулганд 21 аймаг, нийслэлээс үндэсний спортын төрлийн өв уламжлагчид, бөх, уяач, харваач, тамирчин гээд 770 төлөөлөгч оролцон үндэсний спортыг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж, манай танай холбоо хэмээн талцахгүй их л сүрхий харагдаж байв.
Гэвч энэ нь жүжиг байсан бололтой. Нэг ч уралдаан наадам зохион байгуулж үзээгүй Монгол мориороо уралдана гэх тодотголтой ‘Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбоо’ түүний тэргүүн гэх Ц.Дуламсүрэн8 түүний хэсэг бүлэг нөхдүүд нь үндсэн уяачдын холбооныхоо тэргүүнд өрсөлдөж ялагдаад, гомдож, тунин тусдаа Монгол морины гэх холбоог байгуулсан. Улмаар уг холбооныхоо нэрээр олон нийтийг төөрөгдүүлсээр байна. Үүний нэг жишээ нь өнөөдөр зохион байгуулж буй уяачүй уяачдын зөвлөгөөн юм.
Уг зөвлөгөөнд нь сум, улсын цолтой уяачдаас бараг харагдсангүй. Өөрөөр хэлбэл “гомдогсод”-ын холбооныхон өөрсдөө л сууж байгаа харагдсан. Баталгаа болгож хүн бараг ирээгүй гэх уг зөвлөгөөний зургуудаас хүргэж байна.
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний спортын холбоодыг талцал хуваагдал, хэн нэгэн, хэсэг бүлгийн ашиг сонирхлоос ангид байх ёстойг анхааруулсаар байтал уяачдын үндсэн холбоондоо “гомдогсод” ийнхүү үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь ямар учиртай үйлдэл вэ гэдэгт уншигч та бүхэн дүгнэлт хийнэ биз. Харин уяачгүй уяачдын зөвлөгөөн зохион байгуулж байгаадаа Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбоо холбооныхон ичиж байгаа биз гэдгийг холбоонд харъяа хамааралгүй уяачид нь шоолон хөхөрч байх жишээтэй.
А.Баярмаа