П.Анужин гишүүн “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээр олонд танигдсан тэрээр хоёр дахь удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, 2020 оны сонгуулиар анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Тэрээр 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг Пүрэв-Очирын Анужин гэдэг ч төрсөн аав нь УИХ-ын гишүүн асан Р.Буд юм.
П.Анужин өөрийн хөтлөн явуулдаг “МонГал товчоон” нэвтрүүлгийн зочноор төрсөн аавыгаа урьж, оролцуулсан нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байсан юм.
Р.Буд гуайн хувьд өөрийнхөө хамгийн том охин П.Анужиндаа илүү элэгтэй ханддаг бөгөөд улс төрд ороход нь ч хамгийн том дэмжлэгийг үзүүлж байсан гэдэг юм билээ.