Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»ТҮЦ эрхлэгчидтэй уулзлаа
Папарацци

ТҮЦ эрхлэгчидтэй уулзлаа

coolНийтэлсэн: cool05/25/2018Шинэчилсэн:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2018.05.24/ “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Иргэдийн зүгээс өөрсдийн ТҮЦ-ний байршлыг өөрчлүүлэхгүй, одоо байгаа газраа үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтэй байгаагаа хотын удирдлагуудад уламжлав.

“Нийслэлийн Засаг даргын гаргаж байгаа эрх зүйн акт нь нийтийн эрх ашгийн төлөө байдаг. Гэхдээ цөөнх болж байгаа хувь хүмүүсийн эрх ашгийг хөндөхгүй байх учиртай. Өөрийнхөө амьжиргааг залгуулж, амьдралаа авч явж байна гэдэг маш сайн зүйл. Үүнийг үгүйсгэхгүй. Гэвч дүрэм, журманд захирагдаж явах нь чухал юм. Би та бүхэнтэй санал нэг байна. Энэ асуудлыг шийдэхдээ нэг мөр, хамгийн оновчтой байдлаар шийдэх ёстой. Улаанбаатар хот төвийн цөөхөн гудамжтай. Энэ гудамжууддаа бид ариутгах татуургын систем, ариун цэврийн өрөө байхгүй, явган хүний зам дээр, автобусны буудал дээр ТҮЦ тавих нь зохимжгүй. Маш олон иргэн энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсч надад хандаж байна. Бид ТҮЦ ажиллуулаад амьжиргаагаа залгуулж байгаа иргэн болон бизнес болгож 50-60 ТҮЦ эзэмшээд, түрээслүүлж байгаа хоёрыг ялгаж, салгахыг хичээн ажиллаж байна. Одоо бид НИТХ-аар журам батлуулах гэж байна. Энэ журманд та бүхэн саналаа оруулах хэрэгтэй. ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хөндөхгүй, хотын соёл, бусад иргэд, нийтийн эрх ашгийг зөрчихгүй байх нь чухал” хэмээн хотын дарга С.Батболд уулзалтын үеэр хэллээ.

Уулзалтын төгсгөлд хотын даргаас журам батлуулахаас өмнө хэлэлцүүлэг зохион байгуулж, журамд хэрхэн өөрчлөлт оруулахыг ТҮЦ эрхлэгчдээс саналыг авч, аль аль талдаа эерэгээр шийдэхийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.