Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Улаанбаатар хотын гамшигт тэсвэртэй байдлын талаар санал солилцлоо
Фото

Улаанбаатар хотын гамшигт тэсвэртэй байдлын талаар санал солилцлоо

coolBy cool05/29/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Дэлхийн Банкны Хот хөдөөгийн хөгжил, уур амьсгалын глобал хөтөлбөр хариуцсан захирал Анна Уэлинштэйнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэл хот болон Дэлхийн банк цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, Улаанбаатар хотын гамшигт тэсвэртэй байдлын талаар санал солилцлоо. Мөн уулзалтын төгсгөлд 2018 оны долоодугаар сарын 9-13-ны хооронд Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдах уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот болоход чиглэгдсэн төслүүдэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар арга зүй практикийн сургалт, уулзалтад нийслэлийн холбогдох албан тушаалтнуудыг оролцуулахаар тохиров.

Дэлхийн банкны Хот хөдөөгийн хөгжил, уур амьсгалын глобал хөтөлбөр хариуцсан захирал Анна Уэлинштэйн нь өмнө нь Латин Америк болон Карибын улсуудын Гамшгийн Эрсдэлийн Удирдлага болоод Хотын хөгжил хариуцсан менежерээр ажиллаж Дэлхийн банкны багуудыг удирдан засгийн газруудад төсөл бэлтгэн хэрэгжүүлэхэд нь тусалж өндөр хүртээмжтэй судалгаа болон техникийн туслалцаа үзүүлж байсан. 2009-2012 онуудад Вашингтон ДС-гээс Энэтхэг, Шри-Ланка, Малдив дахь Дэлхийн Банкны Хөтөлбөр хариуцсан менежерийн албыг мөн хашиж байсан. 2008-2009 онуудад тэрбээр Дэлхийн банкны гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж Латин Америк болон Карибын Тэнгисийн, Зүүн Ази Номхон далай, Ойрх дорнод болон Хойд Америкийн орнуудын төслийн хэрэгжилтийг хариуцаж ажиллаж байсан. Түүнчлэн 20 жилийн турш хотын хөгжил, дэд бүтэц болон барилгын төслүүдийг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцон ажиллаж байгаа аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.