Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хөгжлийн банкийг хувхайрахад хүргэсэн хүн бол “Женко”-гийн багийн найз “Сахал” Д.Эрдэнэбилэг
Папарацци

Хөгжлийн банкийг хувхайрахад хүргэсэн хүн бол “Женко”-гийн багийн найз “Сахал” Д.Эрдэнэбилэг

Эрхэм админBy Эрхэм админ03/30/2022Updated:03/30/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй банкны хоёрынх нь 90 гаруй хувийг эзэмшдэг Д.Эрдэнэбилэг нууцлаг эрхэм бий. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан гол тоглогч Д.Эрдэнэбилэгийг монголчууд эчнээ сайн таньдаг ч гэгээн дүрийг нь харсан хүн ховорхон байсан.

Санхүү, бизнесийн хүрээнд “сахал” Эрдэнэбилэг гэж алдаршсан энэ эрхмийг олны өмнө ил гарахгүйн хэрээр тойрсон цуу яриа их гардаг.
Тэгвэл Хөгжлийн банкийг “хувхайрахад” хүргэсэн эрхмүүдийн нэг нөгөө л “Сахал” хочит сахалгүй Д.Эрдэнэбилэг байсныг онцолж байна. Тэрбээр улсад 515 тэрбум төгрөгийн өртэй ч, өнөөдрийг хүртэл эрх чөлөөтэй алхаж байна. Магадгүй түүний ард экс Ерөнхийлөгч “женко” тэргүүтэй Төрийн томчууд байгаа учраас ийнхүү сул алхаж байхыг үгүйсгэхгүй.

Өдрөөс өдөрт Хөгжлийн банкны далд нууц баримтууд ил болж, зээлдэгч нэртэй луйварчдын цуваа үргэлжилсээр байна. Тэд олон тэрбумаар зээлээд зогсохгүй үүнийгээ Төрийн бус байгууллага, Банк бус санхүүгийн байгууллагаар эргэлдүүлж мөнгө угаасан, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийдлээр өнгийг нь өөрчилж хувьдаа завшсан, дотоод, гадаадад их хэмжээний үл хөдлөх хөрөнгө худалдан авсан зэрэг хуулийн дээгүүр гишгэлсэн олон үйлдлийг нь өдгөө илчлээд буй.


Чанаргүй зээлдэгчдийн эгнээнд “сахал” Д.Эрдэнэбилэгтэй хамаарал бүхий “Кью Эс Си” ХХК манлайлж буй юм. Тус компани Хөгжлийн банкнаас 33.4 км төмөр зам барих шаардагдах ажилд зарцуулах санхүүжилт нэрээр 212,4 тэрбумыг зээлжээ. Энэ нь найдваргүй зээлийн ангилалд багтаад буй нийт зээлийн хамгийн том үнийн дүнтэй буюу 20 гаруй хувь юм. Гэвч бүтээн байгуулалт ч үгүй, санхүүжилт нь ч хааш урссан нь ч мэдэгдэхгүй болжээ.
Үүнээс гадна Худалдаа хөгжлийн банк Хөгжлийн банкнаас гурван тэрбумын зээл авсан гэх.
Хэвлэлд гарсан мэдээллээр Худалдаа хөгжлийн банк 2016 оноос “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК, “Ти Ди Би капитал ҮЦК” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байгаа бөгөөд “”Кью Эс Си”” ХХК нь “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн хувьцааг 2015 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс 2016 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хооронд 100 хувь эзэмшиж байгаа аж.
Эдгээр компани бүгд өөр өөр захиралтай. Харин Д.Эрдэнэбилэг алсаас удирдан чиглүүлдэг гэнэ лээ. Учир мэдэх хүмүүсийн тайлж буйгаар, Д.Эрдэнэбилэг зээлсэн мөнгөөрөө бүтээн байгуулалт бус Хаан банкийг худалдаж авахад зарцуулсан байж болзошгүй гэх. Юу гэвэл, Хаан банкны 60 хувь хэний гарт очсон асуудал нэг хэсэг улс төрийнхний хүрээлэл дунд анхаарал татсан гол сэдвийн нэг байсан юм. Эрлийн үр дүн эцэстээ гарч “сахал” Д.Эрдэнэбилэг эрх баригч намын нөлөө бүхий хүмүүсийг хөдөлгөж, Монголбанкны Ерөнхийлөгчийн оролцоотойгоор Хаан банкинд эзэн суусан гэж ярьдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, Хаан банкны ТУЗ-ийн дарга Хидэо Савадаг зөвшөөрүүлж чадсан гэсэн үг юм. Харин энэ мөнгийг хаанаас гаргаж авсан нь олны анхаарал татдаг.

Эх сурвалжуудын мэдээллээр, “Сахал” Д.Эрдэнэбилэг хамгийн их буюу 515 тэрбумын зээл авчээ. Тэрбээр 2015 онд 4.7 хувийн хүүтэйгээр Хөгжлийн банкнаас зээл авч байсан бөгөөд тухайн үед хадгаламжийн хүү 2020 он хүртэл 16 хувь, зээлийн хүү 24 хувь байсан.
Д.Эрдэнэбилэгийн хувьд өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкаараа дамжуулж 24 хувь хүүтэй зээлсэн гэж үзвэл жилийн 20 хувийн ашиг хийжээ.

Сонирхуулахад, “сахал” хочит Д.Эрдэнэбилэг Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Галуут сумын харъяатай. Социализмын үед дундаж сэхээтэн айл ямар байсан, тэр жишгээр өсөж хүмүүжжээ. Нийслэлийн 57 дугаар дунд сургуулийг төгссөн, СЭЗДС-д Эдийн засагч мэргэжил эзэмшжээ.Хөрөнгийн биржийн анхны брокеруудын нэг. 1995 онд Хөрөнгийн биржийн хоёр дахь зах зээлийн нээлт болоход Хөрөнгийн биржийн нээлт дээр анх удаа очиж, өнөөгийн бизнесээ босгосон түүхтэй. Түүнийг 1990-ээд онд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч байсан гэж ярьдаг. Тэд 15-16 настай үеийн хүүхдүүд анх нөхөрлөж байжээ.

Б.Дэжид

мэдээ Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.