Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

    07/01/2025

    Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

    07/01/2025

    Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

    06/30/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Ховдынхон хүний олноороо ХХААХҮЯ-д эзэн суув уу
Фото

Ховдынхон хүний олноороо ХХААХҮЯ-д эзэн суув уу

coolBy cool06/25/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

Монголын амин зуулгын эх үүсвэр мал аж ахуй, газар тариалан, хүнсний гол гол салбар Ховд аймгийн Дарви сумын бүрэн мэдэлд шилжэв. Тодруулбал, ХХААХҮЯамыг Б.Батзориг гэгч Ховд аймгийн Дарви сумын угшилтай хүн удирдаж байна.ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нь бас Ховд аймгийн Дарви сумын угшилтай цэргийн инженер Д.Энхбат. Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун цэргийн инженер мэргэжилтэй, агрономийн ямар ч мэдлэггүй тэрбээр Ховд аймгийн гарлаараа энэ албыг тогтвортой хашиж байна. Мөн яамны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газрын даргаар Ховд аймгийн угшилтай, усны инженер Батмөнх ажиллаж буй. Бас болоогүй Улсын Мал эмнэлэгийн Ерөнхий газрын даргаар Ховд аймгийн Дарви сумын Засаг даргаар олон жил ажилласан Түмэндэмбэрэл тун саяхан томилогдоод байгаа юм.

Тэд үнэхээр ХХААХҮ-ийн чиглэлийн мэдлэг боловсролтой юу?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригын боловсролын түүхийг сөхвөл Чехословак улсад Хөнгөн -ийг эсгүүрчнээр төгсжээ. Энэ бол тухайн үеийн дунд сурлагатнуудын яах аргагүй мэдлэг, чадвараараа эзэмшсэн мэргэжил. Дараа нь Хөдөө аж ахуйн их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгссөн гэх. Түүнийг уг сургуульд сураагүй гэдгийг олон хүн ярьдаг. Үнэн, худлаа гэдгийг салбарын сайд нь өөрөө ярих бизээ…

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг Ховд аймгийн угшилтай цэргийн инженер Д.Энхбат гэгч хийж байна. Тэрээр төрийн албаны сонгон шалгаруулалтыг зарлахдаа “Зөвхөн инженер, малын эмч, агрономич хүн Төрийн нарийн бичгийн даргын ажлыг эрхлэх чадамжтай” гэсэн нь Хөдөө аж ахуйн салбарын бусад мэргэжлийнхний доог болов.

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун цэргийн инженер мэргэжилтэй, агрономийн ямар ч мэдлэггүй тэрээр Ховд аймгийн гарлаараа энэ албыг тогтвортой хашиж байна. Бас л энэ албанд мэргэжлийн хүн байх шаардлагагүй гэж хэлж байсан удаатай.

Үүнээс гадна Сайд Б.Батзориг нь газрын дарга нарыг мэдэж томилж байгаа бол ТНБД Д.Энхбат нь мэргэжилтнүүдийг томилж халаа сэлгээ хийгдсэн гэх. Тухайлбал, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг гүйцэтгэгчээр Д.Батмөнх гэгч Ховд аймгийн гаралтай усны инженер тавигдах гэж байна. Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Ховдын гаралтай Я.Эрдэнэсайхан гэгч томилогдсон аж. ХХААХҮЯ-ны ТНБД Д.Энхбат гэгч нь энэ мэтээр МААБХЗГ, ХҮБХЗГ, ХШҮДАГ-уудад мэргэжлийн хяналтаас өөрийнхөө гарын хүмүүсийг авчирч өөд нь татсаар байгаа аж.

Б.Батзориг сайдыг ингэж “дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэхэд” нь саад болж болзошгүй тул хуучин ТНБД Л.Баяртулга, МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш нарыг өргөдөл бичүүлсэн гэдгийг ярих хүн байдаг.

Одоо ХХААХҮЯ нэг бол Ховдынх, нэг бол мэргэжлийн хяналтынхнаар дүүрэх нь. Өнөөдөр тус яам руу яваад ороход хэлмэгдүүлэлтэд өртөхөөс айсан цөөхөн хууччуул л байна.

Энэхүү мэдээллийг Мэргэжлийн Засгийн газрыг эмхлэн байгуулах хөтөлбөртэй намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгийг бодож хоёрыг тунгааж үзэх байх гэж найдан нийтэллээ.

Нийтлэлч: Э.Болжмор

сэжигтэй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.