Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»”Best of classic” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн боллоо
Фото

”Best of classic” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн боллоо

coolНийтэлсэн: cool07/02/2018Шинэчилсэн:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр хамтран “Best of classic” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд боллоо. Сонгодог урлагийг дэмжигч, үзэгч болон гадаад дотоодын жуулчид, зочид төлөөлөгчид болон нийслэлийн иргэддээ зориулан дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор болсон шилдэг бүтээлийг дээжлэн толилууллаа.

“Best of classic” сонгодог хөгжмийн үдшийн цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож, үг хэллээ. Тэрээр “Бороо хур орсон энэ сайхан үдэш сонгодог урлагийн гайхамшгийг мэдрэхээр жанжин Д.Сүхбаатарын талбайд хуран цугласан нийслэлчүүд та бүхэндээ оройн мэнд хүргэе. Улаанбаатар хот урлагийн хот гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж энэ хөтөлбөрийнхөө хүрээнд иргэддээ зориулсан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдгийн нэг нь энэхүү сонгодог урлагийн үдшийн арга хэмжээ юм. Энэ арга хэмжээ нь Үндэсний их баяр наадмын цуврал арга хэмжээний нээлт болж тоглогдож байгааг та бүхэндээ дуулгая. Дэлхийн сонгодогуудийг төв талбайдаа эгшиглүүлж зохион байгуулдаг улс орон ховор байдаг. Тэгвэл нийслэл хот дэлхийн урлагийн хотуудтай эн зэрэгцэх сайхан уламжлалыг бий болгож 4 дэх жилдээ энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ үдшийг та бидэнд толилуулж, сонгодог урлагийн сайхан ая эгшгээр бэлэг барьж байгаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олондоо баярлалаа. Улсын дуурь бүжгийн эрдмийн театр бол Азидаа анх удаа мэргэжлийн сонгодог урлагийн театр болсон. Улаанбаатар хот аялал жуулчлалын төв болоход сонгодог урлагийн гүйцэтгэх үүрэг их юм. Цаашдаа Монголын сонгодог урлагийг дэлхийн түвшинд  хүргэхээр дэмжин ажиллана” гэлээ.

“Best of classic” сонгодог хөгжмийн үдэш тоглолтод Ж.Пуччини, “Чио Чио Сан” дуурийн хэсгээс, В.Моцарт “Увдист лимбэ” дуурийн Зарастрогийн ари, П.И.Чайковский “Хунт нуур” балетын цагаан хунгуудын адажио зэрэг сор болсон 20 орчим бүтээл тоглогдлоо.

Мөн БНСУ-ын дуучид тоглолтод оролцсон бөгөөд А.Дворжак “Лусын дагина” дуурийн лусын дагинын ари БНСУ-ын дуучин Ким Нам Ён, Ж.Пуччини “Жанни Скикки” дуурийн Лауреттагийн ари БНСУ-ын дуучин Ли Ён Сүк, Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн Дон Базилиогийн ари БНСУ-ын Лю Хен Сүн нар үзэгчдэд толилууллаа.

Дэлхийн сонгодогуудыг нийслэлчүүддээ толилуулсан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 55 дахь тоглолтын улирлын туршид 80 орчим дэлхийн болон үндэсний сонгодог дуурь, балет, хөгжмийн бүтээлүүдээр ард түмэндээ үйлчилжээ . Үндэсний их баяр наадмын соёл урлагийн  арга хэмжээ “Best of classic”  сонгодог урлагийн үдшийн цэнгүүнээр эхэллээ.  7 дугаар сарын 11-ны  өдөр төв талбайд” Улаанбаатарын үдэш”, 7 сарын 12-нд  “Монгол сонгодог -3 “тоглолтыг  нийслэлчүүддээ толилуулахаар  бэлтгэл ажил нь дуусжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.