Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

    05/21/2025

    Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

    05/21/2025

    Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

    05/21/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд зөвлөлдлөө
Фото

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд зөвлөлдлөө

coolBy cool06/15/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зөвлөгөөн өнөөдөр Чингис зочид буудалд боллоо. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, чиглэлийн хүрээнд шинэчлэн батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын тухай” хууль болон “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2017 онд өрхийн эрүүл мэндийн үйлчилгээнд эдгээр эрх зүйн баримт бичгүүдийг мөрдөн ажиллах болсон. Энэхүү бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулагдаж байгаа зөвлөгөөн нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилготой юм.

Зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон эрүүл мэндийн салбарын удирдлагууд, ӨЭМТ-ийн эмч, ажилтнууд бүхий 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Манай улс төр болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийг дэмжих зорилгоор өрхийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн салбарт анх удаа хувийн хэвшлийн хэлбэрээр зохион байгуулаад 19 жил болж байгаа юм. Зөвлөгөөний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Өрхийн эрүүл мэндийн төв, эмч ажилтнуудыг иргэд хувийн хэвшлийн байгууллага гэдэг талаас хардаггүй. Төрийн байгууллагын нүүр царай, анхан шатны нэгж гэж хардаг. Та бүхний үйлчилгээ, харьцаа хандлагаас их хотын эрүүл мэндийн үйлчилгээний өнгө төрх, нүүр царай харагддаг гэж хэлж болно. Нийслэлийн зүгээс та бүхнийг үргэлж дэмжин ажилладаг. 2018 онд нийслэлийн төсвөөс өрхийн эрүүл мэндийн салбарт 780 сая төгрөг, өрхийн эмнэлгүүдийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжид 710 сая төгрөгийг төсөвд суулган тендер зарлах ажил хийгдсэн байна. Мөн энэ онд Турк улсын Стамбул хоттой хамтран ажиллах гэрээнд 10 ӨЭМТ барихаас 3 эмнэлгийн барилгыг энэ онд барьж эхлээд байна. Та бүхэн энэ зөвлөгөөнөөс ололт амжилт, алдаа оноо хийж хэрэгжүүлж буй ажлаа ярилцаж цаашдын хөгжлийн гарцыг зөв тодорхойлно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан уг зөвлөгөөнөөр нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, ЭМЯ-аас баримталж буй бодлого шийдвэр болон түүний хэрэгжилт, ӨЭМТ-ийн талаар мэдээлэл солилцож цаашид ДЭМБ-аас дэвшүүлсэн “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан иргэдэд хүртээмжтэй жигд чанартай үйлчилгээг хүргэх тухай зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр боллоо. Мөн ажилдаа идэвх санаачлагатай ажилласан ӨЭМТ-ын эмч ажилтнуудад шагнал гардуулсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

О.Саранхүү шүүгч төрсөн эгчийнхээ охин Номинзаяаг арын хаалгаар шоунд авч үлдсэн үү

05/20/2025

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

05/21/2025

Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

05/21/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД

05/21/2025

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хууль бус томилгоог ТАЗ анхааралдаа авна уу!!!

05/20/2025

О.Саранхүү шүүгч төрсөн эгчийнхээ охин Номинзаяаг арын хаалгаар шоунд авч үлдсэн үү

05/20/2025

Ч.АРИУНЗУЛ ЭВЕРЕСТИЙН ОРГИЛЫГ ЭЗЭЛЛЭЭ

05/20/2025

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй!

05/19/2025

Дуучин IU төрсөн өдрөөрөө 200 сая вонын хандив өргөжээ

05/19/2025

АТГ өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дуудаж, мэдүүлэг авчээ

05/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.