Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Кавей Захадитыг хүлээн авч уулзлаа
Фото

Кавей Захадитыг хүлээн авч уулзлаа

coolНийтэлсэн: cool07/03/2018Шинэчилсэн:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комиссын орлогч, гүйцэтгэх захирал Кавей Захадитыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нүүрстөрөгч бага ялгаруулдаг эко хот байгуулах чиглэлээр санал солилцож, хоёр талын цаашдын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөтгөн бэхжүүлэх талаар ярилцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Бид асуудлаа дотооддоо ярихаас гадна олон улсын хэмжээнд, тэр тусмаа зүүн хойд Азийн хотуудтай ярилцаж, санаачилга гарган ажиллаж байна. Өнгөрсөн сард зүүн хойд Азийн 6 улсын 16 хотын удирдлагуудыг оролцуулсан форум зохион байгуулсан. Форумаар агаарын бохирдлыг бууруулж, чанарыг сайжруулах, хүлэмжийн хийг хэрхэн бууруулах талаар ярилцсан. Улаанбаатар хот Засгийн газартай хамтран агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ирэх оноос эхлэн нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс түлүүлэхгүй, сайжруулсан түлш хэрэглүүлэхээр болсон. Ингэснээр агаарын бохирдол 45-50 хувиар буурах боломжтой гэж үзэж байгаа” гэж хэллээ.

Кавей Захадит “НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комисс Улаанбаатар хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж харагдаж байна. Бид байгаль орчны чиглэлээр “Нэксус” төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээг тэлж, улам өргөжүүлж болно. Мөн эдийн засгийн чиглэлд, ЖДҮ-ийг дэмжих зэрэг гурван үндсэн чиглэлээр хамтран ажиллах боломж бий. Энэ чиглэлүүдэд та бүхний гаргасан санал дээр тулгуурлан шууд хамтран ажиллах боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.