Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

    07/01/2025

    Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

    07/01/2025

    Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

    07/01/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Гэр хорооллын иргэдийг сайжруулсан түлшээр хангах төлөвлөгөөг баталлаа
Фото

Гэр хорооллын иргэдийг сайжруулсан түлшээр хангах төлөвлөгөөг баталлаа

coolBy cool07/05/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж баталлаа. Хотын удирдлагууд өвлийн бэлтгэл ажлаа эртнээс ярьж, агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ийнхүү баталж байна.

Төлөвлөгөөний хүрээнд хийгдэж ажлын талаар “Өдгөө 200 мянган өрх гэр хороололд амьдарч түүхий нүүрс хэрэглэж буй гэсэн тоо бий. Эдгээр айл өрхийг  стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангавал агаарын бохирдол тодорхой хувиар буурна. Сайжруулсан түлш үйлдвэрлэх, тээвэрлэх асуудлыг салбарын яамд хариуцах бол сайжруулсан түлшийг иргэдэд хүргэх асуудлыг НЗДТГ хариуцаж байгаа. Бидний зүгээс сайжруулсан түлшийг нийслэл дэх дундын агуулахад нөөцөлж, төвийн 6 дүүрэг дэх 390 борлуулах цэгээр дамжуулан иргэдэд хүргэхээр төлөвлөж байна. Азийн хөгжлийн банкны 2017 онд хийсэн судалгаагаар гэр хорооллын иргэдийн 91 хувь нь нүүрсээ бөөнд нь, 9 хувь нь жижиглэнгээр худалдан авдаг гэж гарсан байдаг. Сайжруулсан түлшний нөөцлөлт, түгээлтийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд түлш худалдаалах дараа болон урьдчилсан төлбөрт тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна” гэж Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.

Зөвлөлийн гишүүд уг төлөвлөөг батлах нь зүйтэй гээд бэлтгэл ажлыг сайтар хангаж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, борлуулалт хийх иргэд, аж ахуйн нэгжид ямар дэмжлэг үзүүлэх, хяналт тавих ажилтай уялдуулж ажиллах зэргийг анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн санал хэлж байв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Урин дулаан цаг гэлгүй бид ирэх өвлийн бэлтгэл ажил, утааг бууруулах асуудлыг ярьж, хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн хэрэгжүүлэх учиртай” гээд төлөвлөгөөний төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болголоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.