Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

    05/16/2025

    О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

    05/16/2025

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Энэ онд 6 эмнэлгийн гадна талбайн тохижилтын ажил хийгдэнэ
Фото

Энэ онд 6 эмнэлгийн гадна талбайн тохижилтын ажил хийгдэнэ

coolBy cool07/10/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар энэ ажил өнгөрсөн онд эхэлж Шастины нэрэмжит 3-р төв эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж, зам талбай, усан оргилуур, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь хийж гүйцэтгэсэн юм.

Тэгвэл энэ онд 6 эмнэлгийн гадна талбайг тохижилтыг хийж гүйцэтгэх юм. Бэлтгэл ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар очиж танилцлаа.

2018 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Өргөө болон Хүрээ амаржих газар зэрэг 6 эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулах юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Нийслэл хотын удирдлагууд эрүүл мэндийн салбараа дэмжиж байгаагийн илрэл энэ юм. Эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтыг сайжруулах төсвийг Эрүүл мэндийн яам гаргах боломжгүй. Энэ жил 6 эмнэлгийн гадна талбайн тохижилтыг ажлыг хийнэ. Гадна тохижилтыг хийнэ гэдэг гэдэг нь ногоон байгууламж, салхилах талбай, гэрэлтүүлэг, хамгийн гол нь автомашины зогсоолыг шийдэж байна. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв гэхэд гаднаа 100 машины зогсоолтой болох юм” гэлээ.

Эх хүүхдэд төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн гадна талбайд 1 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байгаа юм. Нийт 15.900 м.кв талбайд тохижилт хийж 5900 м.кв талбайг шинээр тохижуулан, 2500 м.кв ногоон байгууламж шинээр байгуулж, 2260 м.кв явган хүний зам, 108 автомашины зогсоол мөн нисдэг тэрэгний зогсоолыг байгуулж байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Аз жаргалтай хотыг цогцлоон бий болгоно гэсэн том зорилт бий. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын зүгээс өнгөрсөн онд 4 эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулж, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, авто машины зогсоол, бичил цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулсан. Стратегийн зорилтын хүрээнд ГССҮТ, ЭХЭМҮТ, Халдварт зэрэг томоохон эмнэлгүүдэд нисэх онгоцны зогсоол бий болгосон. Энэ жил 6 эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулж иргэдийг ая тухтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. Энэ ажилд 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ирэх наймдугаар сард улсын комисс-д хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна” гэж ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.