Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

    07/08/2025

    Э.Аминхүслэнгийн хятад төрх

    07/08/2025

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Монгол үндэстэн ястны “Дээлтэй Монгол наадам” боллоо
Фото

Монгол үндэстэн ястны “Дээлтэй Монгол наадам” боллоо

coolBy cool07/10/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран 12 дахь жилдээ “Дээлтэй Монгол” наадмыг жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн хугацаанд нүүдэлчдийн соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэлийг сурталчлан жуулчдын сонирхлыг татсан томоохон арга хэмжээний нэг болоод байгаа юм. Жил жилийн наадам өөрийн гэсэн өнгө төрхтэй зохион байгуулагддаг. Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмаар БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын зочид төлөөлөгчид оролцож байна. Мөн Монгол наадгайн өргөө, Дээл урлалын өргөө, Язгуур урлагийн өргөө, Хөгжмийн өргөө, Уран бичлэгийн өргөө, Казах түмний өргөө зэрэг өөр өөрсдийн онцлог бүхий гэр хотхоноор зочлон саатсан иргэд, жуулчид Монгол үндэсний зан заншил, уламжлал, өв соёлтой танилцлаа.

Арга хэмжээний үеэр Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ гайхуулах үндэсний хувцасны коллекциудыг танилцуулж байгаагаас гадна эртний Монголын язгуур соёлын нэг, эв нэгдлийн бэлгэдэл болох тойрон бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулав. Наадам нь даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн нүүдэлчдийн соёлын чухал хэсэг болсон Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхийн нийтэд гайхуулан сурталчлах мөн жуулчдын сонирхлыг татсан томоохон баяр болж өргөжсөн төдийгүй Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст түүх, соёл өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх арга хэмжээ юм. Мөн оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд, шилдэг байгууллагыг тодруулав.

“Дээлтэй Монгол” наадмын баярын жагсаалд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Багахангай, Налайх дүүргүүд, Уухай Монгол ТББ, Монголын Сурын холбоо, Гэрлэх ёслолын ордон, “Мөнхтэнгэр оньс” төв, “Амин тоонто” ТББ, Монголын Сурагчдын холбоо, Төмөр замын Дуу бүжгийн чуулга, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос болон Дээд Монголын төлөөлөл оролцов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.