Өөрийн нүүр будах авьяасаараа Араб улсад алдраа түгээсэн гэх make up артист Беллаг тойрсон асуудал гарсаар байна.
Хэдхэн хоногийн сургалтаа 750 мянган төгрөгөөр үнэлсэн тэрбээр анги дүүргэлтээ 60 гаруй хүнээр бүрдүүлсэнд сургалцагчид нь ихээхэн бухимдалтай байгааг бид өмнө мэдээлсэн.
Өөрийнхөө ур чадварыг өндрөөр үнэлсэн тэрбээр бусдын сурах орчныг бүрдүүлэхгүй байгаагаас гадна харилцааны хувьд ихээхэн доголдолтой нэгэн болохыг эх сурвалжууд хэлж байна.
Хичээл нь таалагдахгүй байгаа хүмүүс төлбөрөөр буцаан авах боломжтойг тэрээр өөрийн амаараа хэлсэн боловч начир дээрээ төлбөр мөнгийг нь буцаан олгохгүй, эхний өдрөө мастер хичээлээ заасан хэмээн луу унжиж эхэлсэн байна.
Сургалт нэрээр нүүр будахад суралцах хүсэлтэй хүмүүсийн итгэл, мөнгийг талаар нэг болгож буйд суралцагчид нь ихээхэн бухимдалтай байгаа аж.
Уг асуудалд хяналт тавьдаг газар байхгүйгээс олон хүн хохирч байгааг тэд хэлж байна.


1 сэтгэгдэл
Балиар ааштай бандгар авгай