Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Чита хотын даргыг хүлээн авч уулзлаа
Фото

Чита хотын даргыг хүлээн авч уулзлаа

coolНийтэлсэн: cool06/18/2018Шинэчилсэн:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улаанбаатар хотноо чуулж буй Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ОХУ-ын Чита хотын дарга Кузнецов Олег Васильевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа, цаашид аль аль салбарт хамтран хэрэгжүүлэх боломж байгаа талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд оролцож, Чита хотын агаарын бохирдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа арга замуудыг танилцуулж, туршлагаасаа хуваалцаж байгаад талархлаа илэрхийлье” хэмээв. Мөн тэрбээр “Манай хоёр улс, ард түмэн, хотууд нь дэлхийд ховор нандин харилцаа, хамтын ажиллагааны түүхтэй. Энэхүү харилцааг Улаанбаатар Чита хотууд үргэлжлүүлж, нийгэм эдийн засаг, соёл урлаг, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хотын удирдлагууд анхаарч ажиллах нь зүйтэй болов уу. 2014 оноос хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих болсон нь ААН, байгууллага хоорондын харилцаа идэвхижиж, аялал жуулчлал, харилцан айлчлалын тоо нэмэгдсээр байна. Үүнийг амжилттай хөгжүүлэхэд манай хоёр хотын удирдлагуудын оролцоо чухал үүрэгтэй билээ. Түүнчлэн Улаанбаатар хот нь харилцаа холбоотой ажилладаг хотуудтай сурагч солилцооны хөтөлбөрийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ чиглэлээр хамтран ажиллах үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой юм” хэмээв.

Чита хотын дарга О.В.Кузнецов “Таны хэлсэн саналууд дээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Таныг хотын даргаар ажиллаж байгаа энэ цаг үед манай хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаанд ахиц, дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна. Ингэхийн тулд манай хоёр хот харилцан хамтын ажиллагааны гэрээг үзэглэх хэрэгтэй байх. Сурагч солилцооны хөтөлбөрийн хувьд бүрэн боломжтой. Манай хотын их дээд сургуулиудад ч Монгол оюутнууд ихээр суралцдаг” хэмээн хэллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.