Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Баянзүрх дүүрэг энэ онд 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй болно
Фото

Баянзүрх дүүрэг энэ онд 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй болно

coolBy cool07/25/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баянзүрх дүүргийн 9-р хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар 50 ортой хүүхдийн эмнэлэгийн барилгын ажлыг өнөөдөр эхлүүлж, шав тавьлаа.

Тус эмнэлэг нь хүүхдийн бүх төрлийн өвчлөлийг оношилж эмчлэхээс гадна, шүд, эрүү нүүр зэрэг бусад төрлийн эмчилгээ үйлчилгээг ч бас үзүүлэх аж. Он дуусахаас өмнө ашиглалтад орж, ирэх оны нэгдүгээр сараас нийслэлийн өмчид шилжин үйл ажиллагаа явуулж эхлэх юм. Шав тавих ёслолд НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон БНХАУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн зөвлөх Ли Ян Жюн  нар оролцлоо.

Д.Амарбаясгалан “Улаанбаатар хотод ялангуяа хүн ам ихээр суурьшсан хотын алслагдсан дүүргүүдэд хүүхдийн эмнэлэг, сургууль ус агаар мэт хэрэгтэй байдаг. Тиймээс хороонд Шархадны эцэс буюу Баянзүрх дүүргийн гэр хороолол орчмын хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлэх боломж нөхцлийг хангах үүднээс өөрийн сонгогдсон тойрог болох Баянзүрх дүүргийн 9-р хороонд 50 ортой хүүхдийн эмнэлэгийг барих ажлыг эхлүүлээд байгаа” гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

Түүнчлэн Шархад орчимд хүүхдийн эмнэлэгээс гадна сургуулийн асуудал ч хүндхэн байдаг. Тухайлбал энэ орчимд ганцхан сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Улаанбаатар хотын шинэ дэд төв байгуулах ажлын хүрээнд хоёр дахь томоохон сургуулийг барих шийдвэрийг гаргасан. Цаашлаад 180 хүүхдийн цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулахаар төлөвлөсөн. Мөн Шархад орчимд спортын цогцолбор барихаар зураг төслийн ажлыг нь хийгээд явж байна” гэдгийг дуулгалаа. Мөн энэ үеэр дүүргийн иргэд, ажилчин албан хаагчидтай уулзаж тэдний санал хүсэлтийг сонслоо.

Баянзүрх дүүрэг нь 300 гаруй мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг тооцогддог төдийгүй, Монгол Улсын нийт хүн амын 10 орчим хувийг эзэлдэг байна. Тиймээс сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ хангалтгүй гэдгийг тус дүүргийн оршин суугчид хэлж байлаа. Энэхүү хүүхдийн эмнэлэг нь Энхтайван хөгжлийн сантай хамтран Баянзүрх дүүрэг төдийгүй нийслэлд хийгдэж буй гурав дахь томоохон бүтээн байгуулалт аж.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.