Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

    05/23/2025

    НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

    05/22/2025

    Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

    05/22/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Улаанбаатар, Тежон хотуудын харилцааг шинэ шатанд гаргана
Фото

Улаанбаатар, Тежон хотуудын харилцааг шинэ шатанд гаргана

coolBy cool06/18/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү өнөөдөр БНСУ-ын Тежон хотын Гадаад харилцааны элчин И Ин Чулыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжит төсөл хөтөлбөрүүд болон хоёр хотын хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинэ шатанд гаргах талаар ярилцав.

Тежон хотын Гадаад харилцааны элчин И Ин Чул “Манай хот Улаанбаатар хоттой найрамдалт харилцаа тогтоогоод 4 жил өнгөрч байна. Энэ хугацаанд хамтарч ажилласан, хийж хэрэгжүүлсэн тоймтой зүйл байхгүй нь харамсалтай. Хамтын ажиллагааныхаа эхлэл, суурийг тавих хэрэгтэй. Инэгэхийн тулд манай хотын туршлагад суурилж Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Ирэх 2019 онд Тежон хотын метрополис хот болсны 30 жилийн ой тохионо. Энэ үед та бүхнийг хүрэлцэн ирж, манай хотын хөгжил, цэцэглэлт зэрэгтэй танилцахыг урьж байна. Манай хот дэлхийн олон хотыг эгнээндээ нэгтгэсэн “WTA” холбоотой. Энэ холбооны хотууд шинжлэх ухаан, технологийн хөгжлийн туршлагаа хуваалцдаг, солилцдог. Үүнд Улаанбаатар хотыг ороосой гэж хүсч байна.” гэв.

Мөн “Манай хот эрүүл мэндийн салбартаа улсдаа тэргүүлэх зэргийн хөгжсөн. Монгол Улсын иргэд манай улсад ихээр очиж, эмчлүүлдэг. Ингэхдээ ихэвчлэн Сөүл хотын эмнэлгийг сонгон үйлчлүүлдэг. Манай хотын эмнэлэг чанартай, сайн үйлчилгээ үзүүлдэг ч бусад хотуудаасаа хямд өртөгтэй. Энэ утгаараа эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахад боломжтой гэдгийг хэлмээр байна” хэмээн тодотгож байв.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд хүрэлцэн ирсэнд тань талархал илэрхийлье. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын талаар санал солилцож, өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байгаа нь бидний хувьд их чухал. Бид “WTA” холбоонд орж, хамтран ажиллахад таатай байна. Дэлхийн шинжлэх ухаан технологийн хөгжлөөс тулд “WTA”-д элсэх нь зүйтэй гэж бодож байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжил эрчимтэй явж байгаа энэ үед бид хөл нийлүүлж, хоцролгүй алхахыг хичээн ажиллаж байна. Хоёр хотын хамтын ажиллагааг эрчимжүүлж шинэ шатанд гаргах боломжууд их харагдаж байна. Бид үйлдвэр, технологийн парк, арьс ширний үйлдвэр зэргийг барихад танай хоттой хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

О.Саранхүү шүүгч төрсөн эгчийнхээ охин Номинзаяаг арын хаалгаар шоунд авч үлдсэн үү

05/20/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

05/23/2025

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

05/22/2025

Desant бүл нэмнэ

05/22/2025

Ж.Хатанбаатарыг эрх бүхий албан тушаалтан, жолооч нарынх нь хамт хойшлуулшгүйгээр баривчиллаа

05/22/2025

Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг АН-ын гишүүнчлэлээс хасчээ

05/22/2025

О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

05/21/2025

Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

05/21/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД

05/21/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.