14 настайгаасаа эхлэн загвар өмсөж эхэлсэн загвар өмсөгч Ж.Энэрэл хилийн чанадад ч мөн эрэлттэй загвар өмсөгчдийн нэг. Түүний зургийг олон орны сурталчилгааны самбар дээрээс харж болно.
Өдгөө өөрийн карьераа хөөх болсон тэрбээр шинэ найз залуутай болжээ. Өөртэй нь ижил моделийн ажил хийдэг энэ залуугийн нэрийг чухам хэн гэдэг нь тодорхойгүй.
Модель Ж.Энэрэлийн хувьд Ч.Саруулсан хэмээх хөөрхөн хүүтэй. Тэрбээр өдгөө 25 настай бөгөөд дуучин Чойжоотой гэр бүл зохиож байсан нэгэн. Харин тэдний амьдрал удаан үргэлжлэлгүй хоёр тийш болсон.
Үүнээс хойш Ж.Энэрэл С.Манжаа хэмээх сагсчин залуутай үерхэх болсон ч мөн л хоёр тийш болсныг уншигч та санаж буй байх.

