Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Улаан-Үд хотын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод нээгдэнэ
Фото

Улаан-Үд хотын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод нээгдэнэ

coolBy cool06/18/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Зүүн  хойд  Азийн хотуудын дарга нарын форумд оролцож байгаа ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голковыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Улаан-Үд хотын дарга тэргүүтэй төлөөлөгчдийг угтан авч, хоёр хотын харилцаа, цаашлаад бүс нутгийн асуудлыг хөндөн ярилцах гэж байгаадаа талархаж байна. Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, ялангуяа эдийн засгийн салбарт улам өргөжин тэлж байна. Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотноо Орос Монголын санаачилгын хүрээнд чуулга уулзалт зохион байгуулагдаж,  төв талбайд үзэсгэлэн зохион байгуулагдсан. Худалдаа, эдийн засгаа өргөжүүлэх талаар энэхүү санаачилгад  оролцогсод онцолж байсан юм. Манай хоёр хотын ч харилцаа бүхий л салбарт өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа аялал жуулчлалын салбарын хөгжилд хоёр хот онцгой анхаарал хандуулснаар бодит үр дүн гарна. Улаанбаатар хот “Хотын аяллын автобус”-ыг тодорхой маршрутаар явуулж, хотынхоо түүх, соёл, ёс заншил, аж амьдралыг сурталчилж байна. Улаан-Үд хотын төлөөлөгчид маань ч энэ автобусаар аялахыг урихын зэрэгцээ олон жуулчид хөрш хотоос ирж аялна гэж бодож байна” гэлээ. Мөн  Зүүн  хойд Азийн хотуудын дарга нарын форумд өргөн бүрэлдэхүүнтэй ирсэнд ОХУ-ын Улаан-Үд хотын даргад талархал илэрхийллээ.

ОХУ-ын Улаан-Үд хотын  дарга А.М.Голков хэлэхдээ “Бид автомашинаар Улаанбаатар хотыг зорин ирлээ. Ирэх замдаа Улаанбаатар хотын зам гүүр, барилга байгууламжийн бүтээн байгуулалттай  танилцсан.  Өндөр сэтгэгдэл төрлөө. Танай хотод бүхий л салбарт ажил өрнөж, бүтээн байгуулж байгаа нь нүдэнд ил харагдаж байна. Түүнчлэн байгаль, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд бүс нутагтаа санаачилга гаргаж,  Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг зохион байгуулж, нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах санал дэвшүүлж байгааг ОХУ-ын Улаан-Үд хотын  зүгээс дэмжиж байна. Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах бололцоо бий. Тиймээс Нийслэлийн  аялал жуулчлалын газрын даргыг Улаан-Үд  хотдоо урьж байна. Нөгөө талаар хоёр хот  худалдаа, эдийн  засгийн харилцаагаа тэлэхэд хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх нь чухал. Иймд Улаан-Үд хотоос Улаанбаатарт  төлөөлөгчийн газраа нээж, ажиллах албан тушаалтнаа томилоод байна. Мөн Улаанбаатар хотын залуусыг Улаан-Үд хотод болдог спорт, соёл урлагийн арга  хэмжээнд  өргөнөөр оролцуулахыг хүсч байна” гэлээ. Хоёр хотын  дарга нарын уулзалт дараагийн удаа  Улаан-Үд хотод үргэлжилнэ гэж итгэж байгаагаа онцолж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг урьж байгаагаа илэрхийллээ.

ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голков нь “Нүүрстөрөгч багатай хотуудын технологийн шийдлүүд ба сайн туршлагууд” салбар хуралдаанд оролцож, Улаан-Үд хотын гадаа орчны агаарыг сайжруулах чиглэлээр хийж байгаа үйл ажиллагааныхаа танилцуулгыг хийх юм гэж НЗДТГ-ын Хэвлэл  мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.