“Цэнхэр үст” гэдгээрээ олонд танигдсан нийгмийн шүгэл үлээгч, сошиал “од” Э.Цэрэнг танихгүй, мэдэхгүй хүн ховор. Үнэнийг хатуухан үгээрээ айж ичилгүй хэлдэг түүнийг үзэн ядагсад багагүй байхад, дэмжигчид ч түүнээс олон.
Тэгвэл тэрбээр сүүлийн үед хүний эрхийн өмгөөлөгч гэгддэг Р.Булгамааг элдэвлэж эхэлсэн байна.
Тухайлбал, өөрийн цахим хуудаснаа “Өмгөөлөгч Булгамаа Баярмаа гэх бүсгүйн нөхөр Алтансүхтэй нууцаар 4 жил явалдаад даам гарч 2018 оноос аваад сууж. Болно л доо хүн хүнд дурлаад сэтгэл алдраад, салж нийлдэг хорвоо.
1. Эхнэрийг элдэвээр доромжилж эр нөхрөө хайрлаж чадаагүй гэсэн мөртлөө хуучин эхнэрээс нь хууль ёсоор салгадаггүй.
2. Баярмаа хамтран амьдрахдаа нөхөртөө Хар Сүлд Бамбай гэх компани байгуулалцсан эхнэрээ гуйж эр нөхрөө дээдэлж энэ компаниа ганц миний нэр дээр болгочих .. манай ах дүү нар компаниа ганцаараа нэр дээрээ эзэмшиж байхад ичгэвтэр ухааны юм яриад эхнэр ч нөхөртөө 100 % шилжүүлэхдээ худалдах гэрээ гэдгээр өгч. Нэг ч төгрөг аваагүй ба түүнээс хойшхи компаны бүх эрх мэдлээ алдаж. Тэндээс нэг ч төгрөг эхнэрт ирсэнгүй. Ашиг шимийг Булгамаа хүртэж байна.
3. Гар утас 9911 ийг ч хөдөөнөөс ирсэн залууд Баярмаа авч өгч байж. Эмэгтэйчүүд тэнэг болохоороо өөрийн нэр дээр биш ханиа дээдэлж нөхөртөө авч өгч. Өнөөдрийн Ганболдын эсрэг үйлдэл юм л даа.
4. Булгамаа өмгөалөгчийн нэр сүрээр их далайлгаж. Ерөнхийлөгч Баттулгын зөвлөх байхдаа Алтансүхэд Хөдөлмөрийн гавъяаны одон, Алтангадас одон олгуулж байж.
5. Баярмаа хэд хэдэн удаа өмгөөлөгч хөлсөлж гэр бүл салгах гэсэн боловч бүгд Булгамаагийн талд хов зөөж урваж.
6. Энэ хооронд Булгамаа Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн эрх ашиг, гэр бүлийн салалтын уршиг ярьж нийгэмд сайн танигдаж нэр алдар олж бүр Шилдэг өмгөөлөгч болов. Гэтэл тэр нэг айлаар санаснаараа тоглохдоо хувийн амьдрал гэдэг хайрцаганд хийв.
7. Иргэн Цэрэн Мөнхзул гэх бүсгүйд хорлогдсоноо хэлж цагдаа прокурорт мухардалд орохдоо өөрөө түүний талаар бхсан. Мөнхзул Булгамаа нар охидын хүчирхийлэлийн төвийн Үжин төвөөр холбоотойг баримтаар дэлгэсэн. Харин Булгамаа Мөнхзулыг танихгүй гэж тас гүрийв.
8. Цэрэнгийн дэлгэсэн мэдээлэлийг харсан Баярмаа уулзах хүсэлт тавьснаар уулзав. Цэрэн Баярмаагаас баримт шаардав. Тэрний ярьсан болгон баримтаар нотлогдов.
Эцэст нь Булгамаа шиг алдар хүндийг олсон хүн нийгэмд хортой юу? гэвэл асар хортой. Тэр өнөөдөр УИХын гишүүн болсон бол Баярмаа гэх бүсгүй хэзээ ч өндийхгүй нэг насаараа Булгамаа Алтансүх нарын босгоны боол амьдрах байж. Миний харж байгаагаар Булгамаа өмгөөлөгч хийх ёс зүйгүй хүн.
Цэрэнд хандах газаргүй, хүч мөхөсдсөн улс ханддаг. Тэд танил тал мөнгө хөрөнгөгүй шүүх, цагдаа, прокурор гэх олон хаалгыг мөргөөд нэг мөсөн гундаад дуусдаг. Иймээс Монголчууд ядарсан нэгэндээ дэм болох ёстой юм.
Иргэн Цэрэн
2022.05.02” гэжээ.

