Урлагийн ертөнцөд хип хоп хэмнэлээрээ залуусыг 20 гаруй жилийн хугацаанд байлдан дагуулж буй хамтлаг бол “Татар”. Тэд сүүлийн хэдэн жил нам гүм байж, тус тусын амьдралаа хөөсний эцэст өнгөрсөн амралтын өдөр болсон VIP AUTO MOTO FESTIVAL – 2022 арга хэмжээний үер дахин нэгдэж тайзнаа гарчээ.
Өдгөө 38 нас зооглож буй тус хамтлагийн эрчүүд болох Заяа, Жагаа ,Мөөгий нар 1999 онд нийлж 3 гишүүнтэйгээр хамтлагаа байгуулж байсан гэдэг.
Тэд хөрш айлынхаа нэгэн эвдэрсэн /trailor/ аяны чиргүүлэн дотор бэлтгэлээ хийж эхэлсэн түүхтэй. Хамтлаг байгуулах санааг анх Заяа, Жагаа хоёр гаргасан. 2001 оны 8-р сарын 7 нд албан ёсоор Татар хамтлаг байгуулагджээ.





