Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Сөүл хот дэмжинэ
Фото

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Сөүл хот дэмжинэ

coolНийтэлсэн: cool06/18/2018Шинэчилсэн:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын  Сөүл хотын орлогч дарга Юн Жүн Бён тэргүүтэй төлөөлөгчид Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой уулзаж, 3 дахь удаагаа Сөүл хотын даргаар сонгогдон ажиллаж байгаа ноён Пак Вонсүны мэндчилгээг гардуулан өгч, хотуудын харилцааны талаар  санал солилцлоо.

“Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум нь хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж буй туршлагаа хуваалцаж, бүс нутгийн хэмжээнд хамтран шийдвэрлэх  асуудлаар санал солилцож, зөвлөмж гарна. Сөүл хотын захиргаа форумд “Сөүл хотын агаарын чанарын хяналтын бодлогууд” сэдвээр илтгэл тавьж, өөрийн хотын сайн туршлагаас хуваалцаж байгаад талархаж байна. Энэ удаагийн форум амжилттай болж, бүс нутгийн хотууд хамтдаа хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ.  Улаанбаатар хот цаашид тус форумын үйл ажиллагааг тогтмолжуулан Нарийн бичгийн дарга нарын газрыг хотдоо байгуулах санал гаргаж байгаагаа ч онцолсон юм.

“Эгч дүү хотуудын харилцаа өргөжин тэлж байгаагийн зэрэгцээ хоёр хотын хамтарсан ажлын хэсгийн  судалгаа, шинжилгээнд тулгуурлан төсөл, хөтөлбөрүүд олон салбарт хэрэгжүүлж байна. Сайшаалтай нь  дээрх хөтөлбөрүүд  үр дүнтэй, ажил хэрэг болж байгаад Сөүл хотын зүгээс талархаж байгаагаа илэрхийлье. Есдүгээр сард Сөүл хотод болдог урлаг соёлын нэр хүндтэй фестивальд Улаанбаатар хотын өргөн бүрэлдэхүүнтэй баг, уран бүтээлчдийг оролцуулах хүсэлтийг Сөүл хотын дарга Пак Вонсүн танд уламжилсан. Учир нь Улаанбаатарын уран бүтээлчдийн  дэглэсэн тоглолтууд үзэгчдийн таашаалд нийцэж, өндрөөр үнэлэгддэг” гэдгийг БНСУ-ын Сөүл хотын орлогч  Юн  Жүн Бён хэллээ.  Энэ удаагийн форумд  Сөүл хот өндөр ач холбогдол өгч байгаагийн зэрэгцээ Зүүн хойд Азийн 4 дэх удаагийн форумыг зохион байгуулах эрх авахаар өрсөлдөнө гэдгээ хэлсэн юм. Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын шинэ технологи бүхий төслийг  Сөүл хот дэмжин ажиллана гэдгээ мөн илэрхийллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл  мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.