Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Гэрийнхээ гадаа тоглож байсан хүү усанд осолдож амиа алдав
Папарацци

Гэрийнхээ гадаа тоглож байсан хүү усанд осолдож амиа алдав

Эрхэм админBy Эрхэм админ05/04/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эцэг эхийн хараа хяналт сулаас хүүхдүүд амиа алдсаар байгаа талаар бид өнгөрсөн сарын 20-ны дугаартаа сэрэмжлүүлэг хүргэсэн ч байдал төдийлөн сайжрахгүй байна.

Тухайн үед голын эрэг дээр тоглож байсан гурван настай хүү усанд живж нас барсан харамсалтай явдал Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумд гарсан.

 

Завхан аймгийн Түдэвтэй сумд долоон настай хүү саахалт айлаасаа гэр лүүгээ явж байхдаа мориноос унаж амиа алдсан учраас эцэг, эх, асран хамгаалагч нарыг үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатайг бид мэдээлж байв.

Гэвч харамсалтай явдал ар араасаа гарсаар л. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өнгөрсөн даваа гарагт хүүхдүүд осолдож, амь, эрүүл мэндээрээ хохирч буйг сэрэмжлүүлсэн. Тухайлбал, энэ сарын 1-ний 18.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах хоёр давхар сууцын цонхны хаалт тор урагдсанаас тавцан дээр нь сууж байсан 10 сартай хүүхэд унаж гэмтсэн. Мөн тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэгэн амралтын газрын гадаа тоглож байсан хоёр настай хүү моринд өшиглүүлж гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж буй. Хан-Уул дүүрэгт 11 настай хүүгийн унаж явсан морь үргэснээс унаж гэмтсэн аж.

Эдгээрээс гадна Ховд аймгийн Үенч сумын нутаг, Ёмбонгийн ам гэх газарт гурван настай хүү гэрийнхээ гадаа тоглож байгаад Нарийны голын усанд унаж нас барсан байна. Тухайн айлынх голын эргээс 100 хүрэхгүй метр зайд хаваржиж байж.
Энэ мэтээр хүүхэд осолдож, эрүүл мэнд, амиараа хохирох явдал гарсаар байна. Дулааны улирал эхэлж, бага насны хүүхэд гадаа тоглох үедээ автомашинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байгаа тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байдгийг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг сануулъя.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.