Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

    07/06/2025

    Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

    07/06/2025

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»2020 оны Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум Сөүл хотод болно
Фото

2020 оны Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум Сөүл хотод болно

coolBy cool06/18/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. 2014 оноос хойш 2 жилд нэг удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулганыг 2020 онд аль улсын ямар хотод зохион байгуулах талаар зөвлөлдөж шийдвэрээ гаргалаа. Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулахаар БНСУ-ын Сөүл хот, БНХАУ-ын Чанчунь хотууд өрсөлдлөө. Тэд өөрсдийн хотын давуу талыг сурталчилж, танилцуулсан юм.

БНСУ-ын Сөүл хот Өмнөд Солонгос улсын нийслэл бөгөөд 10 гаруй сая хүнтэй. Засаг захиргааны хувиараар улсын нэгдүгээрт орох онцгой том хот юм.  Сөүлийн цамхаг, Түндэмүний загварын ордон, Лотте ордон зэрэг гадаад, дотоодын жуулчдыг татах олон орчин үеийн өнгө үзэмжтэй олон бүтээн байгуулалт байхаас гадна дэлхийд эхний 10 дугаарт орох жуулчин хүлээн авдаг хот юм. Тодруулбал жилд 10 сая гаруй жуулчин Сөүл хотыг зорьдог ажээ. Сөүл хотыг зорьсон агаарын тээврийн гол буудал Инчон нь 2005-2013 онд дараалан дэлхийн шилдэг нисэх буудлаар шалгарч байсан. Зүүн Хойд Азидаа онцгой том хот төдийгүй бусад улсын сонирхлыг татсан хот юм. Учир нь дэд бүтэц талаасаа давуу талтай төдийгүй Инчоны нисэх онгоцны буудлаас зочдыг хүлээн авч байрлуулах ажлыг дээд хэмжээнд зохион байгуулах боломжтой юм. Сөүл хот Олон улсын хурал, олон арга хэмжээг зохион байгуулж байсан туршлагатай. Тухайлбал 1986 оны Азийн наадам, 1988 оны зуны олимп, 2002 оны Хөлбөмбөгийн ДАШТ, 2010 оны “Их 20”-ийн уулзалт зэрэг спорт, улс төрийн холбогдолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.

БНХАУ-ын Чанчунь хот нь 8 сая гаруй хүн амтай. Чанчунь хотын алдартай Чинбай уул нь Сибирийн ан амьтантай, онгон дагшин байгальтай зэрлэг ойгоор хүрээлэгдсэн. Мужийн баруун хэсэг нь ус, намаг ихтэй бөгөөд олон нуурын тогтоцтой газар юм. Нүүдлийн шувууд, Сибирийн тогоруу Сонхуа голд ирж нутагладаг бөгөөд энэхүү голыг даган нутгийн иргэд эрдэнэ шиш тариалдаг байна. Чанчунь хотын бараа бүтээгдэхүүн чанарын хувьд сайн байдаг бөгөөд дэлхийн зах зээлд нийлүүлэгддэг. Хөдөө аж ахуйг хөгжүүлж ялангуяа мал аж ахуйн фермерийг дэлхийд тэргүүлэх салбар болгохоор ажиллаж байна. Мөн олон улсын хурал зохион байгуулж байсан туршлагатай төдийгүй үзэсгэлэнт байгальтай учир ирсэн зочид байгалийн үзэсгэлэнтэй танилцах боломжтой. 2020 оны Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг зохион байгуулвал “Хотын усны менежмент, ухаалаг хотын хөгжил” сэдвийн дор чуулах талаар танилцууллаа.

Танилцуулгын дараа форумд оролцогч зочин хотын дарга нараас нууц санал хураалт явууллаа. Нийт 16 санал ирснээс БНСУ-ын Сөүл хотод 11, БНХАУ-ын Чанчунь хотод 5 санал ирж 2020 оны Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдахаар боллоо.

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулах болсон БНСУ-ын Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн-д Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хотуудын шилжин явах цомийг гардуулан өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.