“Сэтгэшгүй” эмнэлгийн эмч, ховсчин С.Хүрэлбаатарыг таньж мэдэхгүй хүн тун цөөхөн. Цөөхөн монгол эрчүүд хоёр эхнэртэй байж улс үндэстнийхээ хувь заяаг аварч хамгаалж, авч явж чадна хэмээн цээжээ дэлдсэнээсээ болж гэр бүлээ цуцлуулахдаа хүрч хоёр тийш болсон хэмээн хэсэгтээ л хэвлэлийн баатар явсныг санаж буй биз.
Энэнээсээ болоод УИХ-д шургалж чадаагүй нэгэн. Түүнээс хойш эмнэлэг нь нас барсан хүнд дусал залгасан хэрэгт орж нэлээдгүй хэцүүхэн болсон мань эр түүнээс хойш шар хэвлэлээс нэлээдгүй зайгаа авсан гэхэд болно.
Өдгөө 60 насны босго алхаж яваа тэрбээр өөрийн гадаад гоо сайхан, галбиртаа анхаарч жин хаяж нэлээгүй залуужжээ.


