Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Их хотын цэвэрлэгээнд 57792 хүн оролцжээ
Фото

Их хотын цэвэрлэгээнд 57792 хүн оролцжээ

coolBy cool04/23/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Их хотын цэвэрлэгээнд нийт 10294 ААН, байгууллагын 57792 хүн оролцлоо” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний  үеэр танилцуулав. Тэрбээр “Цэвэрлэгээнд нийслэлийн 80 харьяа газар, агентлагийн 3827 ажилтан албан хаагч Туул, Дунд гол дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн. Төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт 10 байршилд хаягдал түүхий эд авах урамшуулалт худалдааг зохион байгуулж, 90 минутын хугацаанд нийт 8 тонн дахин ашиглах боломжтой хог хаягдлыг 1.2 сая төгрөгөөр худалдан авалт хийв. Хот тохижилтын 557 ажилтан албан хаагчид нийтийн эзэмшлийн зам талбайн 8417 у/м хайс хашлага, 336 ширхэг сандал, 344 ширхэг хогийн сав, 653 шонг угааж, ногоон байгууламжийн хамгаалалтын 145 шон, троссыг засварласан. Хотын гол гудамж талбайд тарьсан том оврын 4082 модыг усласан. ЗАА-ны нийт 55 албан хаагч төвийн 6 дүүргийн цэвэрлэгээний ажлын зохион байгуулалт, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав. Мэргэжлийн хяналтын 403 улсын байцаагч 9 дүүргийн 152 хороонд хяналт тавьж, 10800 аж ахуйн нэгж, байгууллагын 45148 иргэнийг цэвэрлэгээний ажилд хамруулав. Цэвэрлэгээнд хамрагдаагүй 112 аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавин цэвэрлэгээнд хамруулж, хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан 5 иргэн, 3 ААН-д 1.050.000 төгрөг, хог хаягдлыг ил задгай шатаасан 1 иргэнд 50.000 төгрөг, барилгын хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан 1 иргэнд 300.000 мянган төгрөг, төрийн албан хаагчийн тавьсан шаардлага биелүүлээгүй 3 иргэнд 150.000 төгрөг, нийт 1.550.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан” хэмээн танилцууллаа.

Их цэвэрлэгээг тодорхой хугацаатай, бүх газарт нэг зэрэг зарласан нь ААН, байгууллага, иргэдийн идэвхийг нэмэгдүүлж чадсан. Цаашид ийм арга хэмжээг улирал бүрт ч юм уу зохион явуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа Ерөнхий менежер танилцуулгын үеэрээ хэлж байлаа. Мөн тэрбээр энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулах үеэр гарсан зарим анхаарууштай зүйлийн талаар танилцуулгадаа дурьдаж байлаа. Тухайлбал, хороодын Засаг дарга нар нутаг дэвсгэрийнхээ ААН, байгууллагуудад цэвэрлэгээний талаарх мэдээллийг нэг бүрчлэн хүргэж ажиллах, зохион байгуулалтаа сайжруулах, муу ажилласан хороодын Засаг дарга нарт дүүргийн Засаг дарга нар хариуцлага тооцож ажиллах, Их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлын ачилтыг шуурхай хийхэд онцгой анхаарах хэрэгтэй байгааг хэлж байв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.