Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Ерөнхийлөгч хүнсний аюулгүй байдлыг хамгаалах хөдөлгөөнийг эхлүүлэхээ мэдэгдэв
Мэдээ

Ерөнхийлөгч хүнсний аюулгүй байдлыг хамгаалах хөдөлгөөнийг эхлүүлэхээ мэдэгдэв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/13/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж байна.


Монгол Улсын төрийн бодлогын цөм нь монгол хүн. Тиймээс ч Үндэсний аюулгүй байдал нь монгол хүний аюулгүй байдалтай шууд хамааралтай. Хүнээ хамгаалах, хүнээ хөгжүүлэхийн тулд хүнсээ сайжруулах ёстой юм. Иймд хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэх нь туйлын чухал гэдгийг Ерөнхийлөгч мэдээллийнхээ эхэнд онцоллоо.

Тэрбээр, “Дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдал, цар тахал, тээвэр логистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн өсөлтөөс шалтгаалан хүнсний хангамж, аюулгүй байдал нь улс орон бүрийн өмнө нэн тулгамдсан асуудал болж байна. Энэ цаашдаа дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод томоохон эрсдэл учруулах хандлагатай байна. Өнөөдөр хүнс болон бордооны үнэ дэлхийн зах зээлд хамгийн их хувиар өслөө. Ялангуяа үр тариа, ургамлын тосны үнэ бага орлоготой өрхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлж байна. Сүүлийн 15 сарын хугацаанд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 43 хувь, түүний дотор үр тарианы үнэ 56 хувиар өссөн. Дэлхийн 53 орны 193 сая хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орсон нь 2020 онынхоос 40 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. Тиймээс ОХУ, БНХАУ ч хүн амынхаа хүнсний аюулгүй байдалдаа ихээхэн анхаарч байна. Монгол Улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний 50 орчим хувийг гаднаас авч байна. Тухайлбал, 2021 онд 1 тэрбум ам.долларын хүнс гадаадаас худалдан авсан. Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн 1 жилийн хугацаанд 20 орчим хувиар өсөж, инфляци 15 хувьд хүрлээ. Иймд УИХ, Засгийн газар хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгойлон анхаарч, тусгайлан хэлэлцэхийг Ерөнхийлөгчийн хувьд санал болгож, УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байгаа. Мөн Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг УИХ-д яаралтай горимоор өргөн барьж, хэлэлцүүлэх нь зүйтэй. Ирэх таван жилд хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангая. Өөрөөр хэлбэл, мах, сүү, төмс, лууван, байцаа, сонгино, сармис, хүрэн манжин, гурил, цөцгийн давс, тахианы мах, ургамлын тосыг дотоодоос бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эхлүүлье.

Үүний тулд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлэх санаачилга дэвшүүлж байна” хэмээв.

мэдээ Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.