Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Фото сурвалжилга: Цагдаа, МБЗАСХ-той хамтран ойн цоорхойд мод тарилаа
Мэдээ

Фото сурвалжилга: Цагдаа, МБЗАСХ-той хамтран ойн цоорхойд мод тарилаа

coolНийтэлсэн: cool05/17/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсад Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан цагдаагийн төв байгууллагаас олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа юм. Үүний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэж, “Нэг сая мод” тарих уриалгыг дэвшүүлэн төрийн байгууллагуудыг манлайлан ажиллахын зэрэгцээ хаврын улиралд мод тарилтыг улс орон даяар зохион байгуулах, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Байгалиа бүтээе” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчид дөрвөн төрлийн 46 мянган модыг тарихаар төлөвлөж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын аманд байрлах “Цагдаа төгөл”-д 11 мянга гаруй мод тариалсан бөгөөд өнөөдөр /2022.05.17/ Сэлбэ голын эх Багабаянд төгөл байгуулах зорилгоор мод тарив. Уг ажиллагааг Монголын бартаат замын авто спортын холбоотой хамтарч байгаа юм.

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Батжаргал:

“Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Цагдаагийн ерөнхий газар Экологийн цагдаагийн албанаас “Байгалиа бүтээе”арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэ арга хүрээнийхээ хэмжээнд бид мод тарих ажил эхлүүлсэн. Мод тарих ажил бол тавдугаар сарын нэгнээс эхлээд өнөөдрийг хүртэл төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран энэ үйл ажиллагааг эхлүүлээд байна. Өмнөх долоо хоногт Ланд крусер холбоотой хамтарч ажилласан. Энэ арга хэмжээний хүрээнд өмнөх долоо хоногт 1000 мод тарьсан. Өнөөдөр бол Монголын Бартаат замын авто спортын холбооноос 100 мод тарихаар хамтран ажиллаж байна. Энэ хэсэгт яагаад мод тархиар сонгосон бэ? гэхээр ойн ийм цоорхой хэсэгт мод ургадаггүй юм байна. Тийм учраас энэ хэсгийг нөхөн ойжуулах зорилгоор ойн цоорхой хэсгийг сонгоод Нийслэлийн байгаль орчны газартай хамтран энэ хэсгийг моджуулахаар өнөөдрөөс ажиллаж байна. Цагдаагийн ерөнхий газраас Экологийн цагдаагийн алба “Байгалиа бүтээе” урианд Байгалиа хэрхэн хамгаалах уу? Байгальтайгаа хэрхэн харьцах уу? Ялангуяа энэ ажлын хүрээнд мод тарья уриан доор модыг хэрхэн арчлах уу, ойжуулах ажлыг яаж зохион байгуулах уу гэх мэт ойн модтой холбоотой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд маань бүх төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран нэгдэн ажиллаж байна. Маш олон байгуулаг хамтран ажиллаж бидэнд дэмжлэг үзүүлж байгаль даа ээлтэй хамтран ажиллаж байна.”

Уг арга хэмжээнд хамтран оролцож буй Монголын бартаат замын авто спортын холбооны тэргүүн Л.Батсайхан:

“Манай холбооны хувьд хавар намартаа жил болгон мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” төслийн хүрээнд энэ газрыг сонгоод мод тарьж байна. Энэ газрыг яагаад сонгосон бэ гэвэл? Сэлбэ голын эх Бага баян гэдэг газар байгаа. Энэ газар байгалийн их онцлогтой мод торлог ихтэй. Ийм газар хөрс нь зөөлөн чийглэг байдаг. Тэгэхээр энэ газар суулгасан мод арчилгаа усалгаа шаардагдахгүйгээр ургах магадлал өндөр газар байгаа юм. Бид бүхэн зав зайгаараа амралтаараа агаар салхинд гарангаа тарьсан моднуудаа  эргэж усалдаг. Энэ жил Цагдаагийн Ерөнхий газартай хамтарч мод тарьж байна.”

Сэлбэ голын эхэнд ойн цоорхойд мод тарьж буй үйл явдлаас бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

Бэлтгэсэн А.Баярмаа, Д.Энхсайхан

фото сурвалжлага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.