Хошин урлагийн Маск хамтлагийн жүжигчин Бямбадорж буй Бидо дуулиант хуримынхаа зургаар олонд танигдсан.
Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн ч мань уран бүтээлч залуу дэлгэцийн бүтээлүүдэд ханцуй шамлан орох болсон. Өдгөө гоонь эрийн амьдралаар амьдарч яваа тэрбээр удахгүй нээлтээ хийх “Уулын намар” кинонд эротик дүрд тоглосон байна.
Бидогийн хувьд жүжигчин Аритай амьдарч байхдаа Эгшиглэн гэх ганц охинтой болсон. Охин нь дунд сургуулийн сурагч болж, аавдаа илүү анхаарал тавих болсныг цахим хуудсаараа тэрбээр үргэлж онцолдог.