Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

    07/11/2026

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Автобусны жолооч согтуу байсан гэв үү
Папарацци

Автобусны жолооч согтуу байсан гэв үү

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/19/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг, Улиастай руу эргэдэг уулзварын ойролцоо автобус, ачааны автомашинтай мөргөлдсөн осол өчигдөр 12.10 цагийн үед гарч хүний амь эрсэдлээ.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазынхны үйлчилгээнд явдаг Ч-11 буюу Хужирбулан-Монголкино үйлдвэр чиглэлийн автобустай “Киа бонго” загварын ачааны автомашин мөргөлдсөн ослын улмаас ачааны машины жолоочийн амь нас хохирсон байна. Ослыг харсан эх сурвалжууд “Нэг жолооч эсрэг урсгалд орж мөргөсөн” гэх мэдээллийг өгч байна.
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дээрх чиглэлийн автобусны жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь хэмжигч багажаар илэрсэн гэх мэдээллийг бидэнд баттай эх сурвалжууд өглөө.

Ослын газарт тухайн үед цагдаа, аврагчид болон эмч нар ажилласан бөгөөд автобусанд зорчиж явсан 11 хүн гэмтсэнийг эмнэлэгт хүргэсэн байна. Өдгөө мөрдөн шалгах ажиллагааг ТЦА-ны Мөрдөн шалгах газрынхан үргэлжлүүлэн явуулж буй бөгөөд шалгалтын явцад “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ынхан жолооч нараа үйлчилгээнд гарахын өмнө үзлэг шинжилгээ хийгээгүйгээс согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч иргэдийг тээвэрлэж явсан нь тодорхой болсон гэх мэдээлэл бидэнд ирлээ.
Ташрамд дурдахад, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг, “Амгалан” захын урд замд энэ сарын 16-ны х 20.00 цаг өнгөрч байхад суудлын дөрвөн автомашин мөргөлдсөн осол гарч, хоёр хүүхэд, насанд хүрсэн нэг хүн гэмтсэн юм. “Тоёота фелдер” автомашины жолооч Г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож энэ ослыг гаргасан бөгөөд түүний согтолтын зэрэг 1.94 хувьтай байсан аж.

Согтууруулах ундаа, хэрэглээд тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас ноцтой осол гаргах явдал байнга гарч өөрийн болон бусдын амь, эрүүл мэндийг хохироох явдал гарсаар байгаа тул ТЦА-наас архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, дүрмээр тогтоосон хурдны дээд хязгаараас хэтрүүлэхгүй замын нөхцөл байдалд тохируулан хөдөлгөөнд оролцох, эгнээ байраа зөв сонгож, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй явах, гар утас ашиглахгүй, мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгай зааврын дагуу өмсөхийг байнга сануулж буй билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.