Урлагийн үлгэр жишээ гэр бүлийн эгнээнд найруулагч Цоггэрэл, жүжигчин Урнаа нар багтдаг. Хамтдаа дэлгэцийн уран бүтээлд хүч үзэж нэлээдгүй амжилттай яваа хоёр нэг хөөрхөн охинтой.
Түүнийг Анударь гэдэг. Гадаадад их дээд сургуулийг дүүргэсэн тэрбээр өдгөө гэр бүлийнхээ үүсгэн байгуулсан “Хувьсал” продакшны үйл ажиллагааг бүрэн хариуцаж, урлагийн менежментийг хийх болсон гэдэг. “Алим модноосоо хол унадаггүй” гэдгийг баталж яваа Ц.Анударь бүсгүй өдгөө 26 настай, ганц бие.
Дунд сургуулийн сурагч байхаасаа усан спортоор хичээллэж, улсын шигшээ багийн тамирчин болж явсан түүний сүүлийн үеийн зургуудийг сонирхуулж байна.



