Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Үнэхээр харамсалтай, формальдегидын хэмжээг тодорхойлох стандарт Монгол улсад байхгүй
Нийгэм

Үнэхээр харамсалтай, формальдегидын хэмжээг тодорхойлох стандарт Монгол улсад байхгүй

Эрхэм админBy Эрхэм админ06/06/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол улс өнөөдрийг хүртэл маханд формальдегид байгаа эсэхийг тодорхойлох стандартгүй юм байна! Бүр гайхмаар! Бид арай л хоцорч явна. Дэндүү хэнэггүй байна!
Махан дахь формальдегидыг тодорхойлох олон улсын ISO стандартыг нэн даруй орчуулж батлаад, холбогдох тоног төхөөрөмжийг суурилуулж, лабораторын шинжээчийг бэлдэж маш яаралтай дээрх болон бусад олон чухал шинжилгээг хийх ёстой юм байна гэдэг дүгнэлтэд би хувьдаа хүрч байна.
Ийм олон хоног болсны дараа гайхмаар, итгэмээргүй, гунигтай хариу авч, ямар их асуудал, хийх ажил байгааг харахаар үнэхээр өрөвдөлтэй, хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалт маш сул байгааг харлаа.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд гэдэг хүн шинжилгээнд өгсөн махны дээжнээс 0.0008 формальдегид илэрсэн гэж өчигдөр мэдэгдсэн. 0.0008 нь 800 ppm буюу олон улсын стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 100 (зуу!!!) дахин их буюу маш их гэсэн тоон утга. Энэ хүн худлаа ярив уу? Ямар лаборатор шинжилгээг хийв? Стартап Праймер компаний лаборатор хийв үү? Өөр лаборатор хийв үү? Эсвэл Баярболд санаанаасаа зохиогоод хэлчихэв үү? Ямартаа ч Стартап Праймер лаборатор стандарт бус шинжилгээ хийгээд маханд формальдегид байхгүй гэсэн албан бус хариу гаргажээ.
Манай хүрээлэнгийн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд даавуу, хувцсан дахь формальдегидыг тодорхойлох олон улсын ISO стандартыг орчуулан Стандарт хэмжилзүйн газраар 2016 онд батлуулж, 2016 оноос өнөөг хүртэл даавуу, хувцасны 438 дээжинд формальдегидын шинжилгээг хийгээд байна.
Хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн дэх формальдегидын хэмжээг тодорхойлох стандарт Монгол улсад байхгүй гэхээр үнэхээр гайхаж байна! Энэ бүхэн нэг зүйлээс маш их хамааралтай.
Монгол улсад хүнс судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн буюу судалгаа, шинжилгээ хийдэг эрдэм шинжилгээний байгууллага огт байхгүй. Тусгаар Монгол улс хүнсний аюулгүй байдлаа бүрэн хангахад хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагатай байх ёстой гэж олон удаа саналаа хэлж байсан, энэ саналыг мөн байнга дэвшүүлдэг бусад эрдэмтдийн санал өнөөдрийг хүртэл хэрэгжээгүйд бүх учир байна. Тухайлбал ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хүнсний салбарын багш, судлаачид, эрдэмтдийн хүнсний хүрээлэн байгуулах олон удаагийн саналыг Засаг хүлээн авч хэрэгжүүлсэн бол “махан дахь формальдегидыг тодорхойлох стандартгүй учир сав, баглаа боодол дахь формальдегидын хэмжээг тогтоох шинжилгээгээр орлон хийж туршин гүйцэтгэсэн тул маргаан таслаж чадахгүй” гэсэн ичмээр зүйлийг жич болгон шинжилгээ хийсэн лаборатор өөрийн ФБ хуудсандаа бичихгүй байсан байх.
Махан дахь формальдегидыг тодорхойлох MNS Монгол улсын стандарт байхгүй тул Монгол улсын ямар ч лаборатор одоогоор энэ шинжилгээг хийх эрхгүй! Үнэхээр маш харамсалтай.
Монгол улсад хүнсний эрдэм шинжилгээний байгууллага маш их хэрэгтэй байна.

ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн захирал доктор Т.Төрмөнх

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.