Урлагийн ертөнцөөс олонд танигдсан уртын дуучин Д.Жавхаасайхан өдгөө “хөдөөний хүн” болж, морь уях болсон. Тэгвэл тэрбээр сумынхаа уяачдын холбоог удирдах эрхэм үүргийг хүлээж авчээ.
Дуучин залуугийн хувьд бага балчраасаа хурдан морь унаж өссөн бөгөөд сайн морины төлөө хэдийг ч хаях бодолтой хорхойтой нэгэн гэдгээ ч илэрхийлдэг.
Харин түүний гэр бүлийн хүн Д.Үүрийнтуяа мөн л Дундговь аймгаас гаралтай малчин ардын охин юм.