Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Баяжуулах үйлдвэрийн “Эрдэнэс” хамтлаг Гран При шагнал хүртлээ
Нийгэм

Баяжуулах үйлдвэрийн “Эрдэнэс” хамтлаг Гран При шагнал хүртлээ

Эрхэм админBy Эрхэм админ05/17/2022Updated:06/16/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн  ойг угтаж “Эрдэнэтийн бал-2022” бүжгийн уламжлалт XXVI наадам амжилттай өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү наадмыг Бүжгийн спортын төвийн бүсийн “Оюу” холбооны тэргүүн, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, МУСТА Даваагийн Ганчулуун анх санаачилсан бөгөөд энэ жил 26 дахь жилдээ Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолбороос зохион байгууллаа.

Орхон аймгийн ахмад, залуучуудын хамтлагууд оролцсон тус наадамд Эрдэнэт үйлдвэрийн нийт бүтцийн нэгжийн 18 хамтлагийн 300 гаруй бүжигчид формейшн болон Үндэсний цэнгээнт бүжгийн төрлөөр авьяас чадвараа уралдуулан өрсөлдлөө.

Үндэсний цэнгээнт бүжгийн “Алтан үе” ангилалд МУСТА Д.Орломсүрэн ахлагчтай “Мөнхийн залуу нас” хамтлаг тэргүүн байрт шалгарав. Үндэсний  цэнгээнт бүжгийн “Ахмад настан” ангилалд “Солонго” клубийн дэргэдэх, МУСТА Х.Оюунцэцэг ахлагчтай “Лидер” хамтлаг тэргүүн байр эзлэв. “Ажилчин ахмад” ангилалд Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Б.Энхболд ахлагчтай “Цахим” хамтлаг, “Ажилчин залуус” ангилалд Спорт цогцолборын Г.Мөнхчимэг ахлагчтай “Хангарди” хамтлаг тус тус тэргүүн байрт шалгарлаа.

Мөн Формейшн бүжгийн төрлийн “Оюутан залуус” ангилалд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн “Smile” хамтлаг шалгарав. Формейшн бүжгийн төрлийн “Ажилчин залуус” ангиллын Гран При шагналыг Баяжуулах үйлдвэрийн “Эрдэнэс” хамтлаг хүртлээ. Түүнчлэн “Ажилчин залуус” ангиллын тэргүүн байрт Засвар механикийн заводын “Залуус” хамтлаг шалгарав. Удаах байруудыг Ус хангамжийн цехийн “River dance” хамтлаг, Дулааны цахилгаан станцын “МЕГАВАТТ” хамтлаг эзлэв.

Тус наадмын шилдэг удирдагчаар Зураг төслийн хүрээлэнгийн захирал Д.Тамир, Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайхан, Тээвэр, ложистикийн төвийн дарга Х.Олзбаатар нарыг тодруулав. Мөн шилдэг Арга зүйчээр Барилга угсралтын цехийн Б.Мөнхжаргал, “Эрдэнэт” сувиллын цогцолборын Б.Батцэцэг, Дотоодын цэргийн Л.Батбуян, Орос цэцэрлэгийн ажилтан Ж.Баатарбек нар шалгарсан бол “Лидер” хамтлагийн багш П.Баярмагнайг бүжгийн Шилдэг багшаар өргөмжлөв.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.