Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ШУА-ийн академич Ж.Тэмүүжин Эрдэнэт үйлдвэрийн судлаач, инженерүүдэд лекц уншлаа
Мэдээ

ШУА-ийн академич Ж.Тэмүүжин Эрдэнэт үйлдвэрийн судлаач, инженерүүдэд лекц уншлаа

Эрхэм админBy Эрхэм админ05/23/2022Updated:06/16/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн академич Ж.Тэмүүжин энэ сарын 17, 18-нд Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн судлаач багш нар, Баяжуулах үйлдвэрийн инженер техникийн ажилтан нийт 50 орчим хүнд лекц уншлаа.

Тэрээр  эрдэм шинжилгээний өгүүлэл хэрхэн бичих, олон улсад өөрийгөө хэрхэн таниулан үнэлүүлэх, олон улсын мэдээллийн том сангуудаас хайлт хэрхэн хийх, мэдээллээ хүлээж авах, өгүүлэл бичиж өөрийгөө таниулах арга замыг заасан.

Энэ үеэр түүнтэй уулзахад, “Бидэнд хамтарч ажиллах, хамтдаа хөгжих боломж их байна гэж харж байна. Оюутолгой зэрэг томоохон компаниуд судалгаа, шинжилгээний ажлаа гаднын компаниудаар өндөр өртгөөр хийлгэж байгаа бол Эрдэнэт үйлдвэр тодорхой хөрөнгө зарцуулан Судалгаа, шинжилгээний төвөө хүрээлэн болгож өргөжүүлэн бэхжүүлж байгаа нь талархууштай. Хүрээлэндээ  энэ чиглэлийн судлаач эрдэмтдийг оролцуулж, ажлаа үнэлж цэгнэдэг эрдмийн зөвлөлтэй болохоор бэлтгэж байгаа нь томоохон дэвшил. Дэлхийн уул уурхайн салбарт Монголыг таниулдаг гурван том төслийн нэг 40 гаруй жилийн туршлага хуримтлуулсан Эрдэнэт үйлдвэрт ирээдүйг харж хөгжих боломж бий гэж үзэж байна. Энэ том үйлдвэрт тодорхой хэмжээний мэдлэг хуримтлагдаж, маш их судалгаа хийгдсэн байна. Тухайлбал үйлдвэрлэлийн үр ашгийг  дээшлүүлэх,  цагаан тоосыг дарах арга зам, нөөц дууссаны дараа Эрдэнэт хотыг ямар чиглэлээр хөгжүүлэх гэхчлэн. Түүнийг олон нийтийн хүртээл болгох,  бусад үйлдвэрийн газар, уурхайд нэвтрүүлж, улмаар улс орны эдийн засагт илүү хувь нэмэр оруулах боломж бий. Түүнчлэн цаашид хийхээр төлөвлөж буй олон төсөлд Шинжлэх ухааны академитай хамтран ажиллаж, үр дүнд хүрэх боломж байна” хэмээн ярив.

Тэрчлэн, Монгол улсын хэмжээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ганц сэтгүүл “Mongolian Journal of Chemistry”-ийн ерөнхий редактор академич тэрээр Эрдэнэт үйлдвэр олон улсын түвшинд хүрсэн судалгааны сэтгүүлтэй болох хэрэгтэй.  Сэтгүүлээрээ дамжуулан өөрсдийн бүтээлээ дотооддоо төдийгүй, олон улсад танилцуулах нь зүйтэй. Энэ чиглэлд бид хамтран ажиллах боломжтой гэж онцлов.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.