Хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цол, тэмдгээр шагнууллаа. Тэрбээр урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа агсны ач, Б.Бадрууганы хүү. Б.Наранзун МУИС-ийг ардын урлаг судлаач мэргэжлээр 1996 онд төгссөн.
Монголын орчин үеийн хөгжмийн салбарт продьюсер, хөгжмийн зохиолч зэрэг олон чиглэлээр хүчин зүтгэж буй тэрбээр хамгийн сүүлд “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажилласан нэгэн юм.

