Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Аянганд ниргүүлж хүний амь эрсдэн, олон мал хорогджээ
Папарацци

Аянганд ниргүүлж хүний амь эрсдэн, олон мал хорогджээ

Эрхэм админBy Эрхэм админ07/07/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Архангай аймгийн нутгаар ойрын өдрүүдэд цаг агаарын гамшигт үзэгдэл цөөнгүй тохиолдож, хүчтэй салхи шуурга шуурч, аянга цахилгаантай бороо орсны улмаас хүний амь эрсдэн, мал хорогдож, айлын гэр нурж ашиглах боломжгүй болжээ. Энэ сарын 4-ний 12.50 цагийн үед тус аймгийн Тариат сумын Алтай багийн Наран гэдэг газар салхи секундэд 18-20 м хүрч хүчтэй шороон шуурга түр зуур шуурсны улмаас малчин айлын болон “Майхан толгой” амралтын газрын нийт 28 гэр нурсан тухай мэдээлэл онцгой байдлын байгууллагад иржээ. Мөн энэ сарын 3-ны 13.00 цагийн үед болсон хүчтэй шороон шуурганы улмаас Цахир сумын Хан-Уул багийн Цойруутын аманд нутаглаж байсан хоёр айлын гурван гэр нурсан байна.
Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Хар чулуут гэдэг газар энэ сарын 2-ны 13.30-15.00 цагийн үед салхины хурд 16-18 м/с хүрсний улмаас гурван айлын гэр, мөн өдрийн 15.00-16.00 цагийн үед дэгдсэн хүчтэй салхины уршгаар Хангай сумын Гичгэнэ багийн Мухар гэдэг газар зусаж байсан малчин Б-гийн таван ханатай гэр нурсан аж.
Эдгээрээс өмнө Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Өлийн ам гэх газарт зусаж байсан айлын гэрийн эзэгтэй аянгад цохиулж амиа алджээ. Тэрбээр үнээгээ саахаар зэлэн дээрээ очоод байхад нь аянга буусан гэнэ. Энэ үеэр 13 тугал, хоёр үнээг нь ч бас ниргэсэн байсан гэнэ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.